ХУД-ийн 10 дугаар хороо "Хамтын дэлхий" төрийн бус байгууллагатай хамтран жимсний мод тарих ажлыг зохион байгуулахаар боллоо. Тус дүүргийн 10 дугаар хороо Засаг дарга А.Бумчумаа, "Хамтын дэлхий" төрийн бус байгууллагын менежер Паг Жан Хүи, орон нутаг хариуцсан ажилтан Г.Мөнхзул нар уулзаж үйл ажиллагааны талаар ярилцав.