Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо нь гэрлэлт, шүүхийн журмаар гэрлэлт цуцлалтын бүртгэл, иргэний шилжилт хөдөлгөөн, иргэний үнэмлэхний лавлагаа олгох, гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт, оршин суугаа хаягын лавлагаа зэрэг бүртгэлүүдээр иргэдэд үйлчилдэг. Харин Бүртгэл статистикийн хэлтсээс Шинээр төрсөн нярайн бүртгэлийг энэ сараас эхлэн 1-8, 10, 11, 15, 16 зэрэг хороодод шилжүүлсэн бөгөөд иргэд эдгээр хороодоос уг бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС