ХУД-ийн 52 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Загвар зохион бүтээгч С.Билэгбаяр өөрийн анхны загварын “SEDO BIBA CLOTHING” шоугаа Хан-Уул дүүргийн Соёлын ордонд өнөөдөр зохион байгууллаа. Уг шоу нь 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт загварын шоу үзүүлж, хоёрдугаар хэсэг нь хамтлаг дуучдын амьд хөгжмийн тоглолтоор үргэлжиллээ. Энэхүү шоуг Хан-Уул дүүргийн Соёлын ордон, АПУ ХХК, Дөрвөлжин үсэг ХХК, Өнөмөнхлэй энтэртаймент нар дэмжиж ажилласан байна.