MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Эрдэнэчимэг: 2015 оны ажлаараа Нийслэлийн хэмжээнд манай хэлтэс Дэд байр эзэлсэн

    С.Эрдэнэчимэг: 2015 оны ажлаараа Нийслэлийн хэмжээнд манай хэлтэс Дэд байр эзэлсэн

    2016-02-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хан-Уул дүүргийн хэлтэс, албад, хороодууд өнгөрсөн жилийн ажлаа иргэд олон нийтэд тайлагнаж, ирэх жилийнхээ зорилго, зорилт, зохион байгуулах томоохон ажлуудаа цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

    Сайн байна уу? Өнгөрсөн онд сургууль, цэцэрлэгт хийгдсэн ажил, бүтээн байгуулалтын талаар ярилцлагаа эхэлье?

    Манай дүүрэгт нийт 5 цэцэрлэг  ашиглалтанд орсон. Одоо 10 болон 14 дүгээр хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор удахгүй нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Японы “Өвсний үндэс” хөтөлбөрөөр 71 дүгээр сургуульд 140 сая төгрөгний их засвар, БСШУЯ болон Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 72, 42, 53 дугаар цэцэрлэгүүдэд нийт 150 сая төгрөгний засвар тус тус хийгдсэн. Мөн дүүргээс нийт 80 сая төгрөгийн хөрөнгө гаргаж сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан.

    Цөм хөтөлбөрийн хэрэгжилт танай дүүрэгт хэр амжилттай явж байна вэ?

    БСШУЯ-ны Сайд, Нийслэлийн боловсролын газрын албан даалгаварын хүрээнд шат шатандаа цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. СӨБ-ийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дүүргийнхээ жишиг цөм хөтөлбөрийг гаргасан. Мөн цэцэрлэг болгон өөрсдийн онцлогт тохирсон хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байгаа. Түүнчлэн багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, НБГ-ын мэргэжилтэнүүдтэй хамтран  сургуулиудынхаа эрхлэгч, арга зүйчдэд 2-3 удаа сургалт зохион байгуулсан. Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ОУ-ын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг багш нартай хамтран бүх цэцэрлэгүүдээр явж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн. Ер нь манай дүүрэгт Бага, Суурь, СӨБ-ийн цөм хөтөлбөрүүд нэлээд жигдэрчихсэн явж байна.

    2015 онд “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс гадна өөр ямар ямар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бэ?

    “Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд шилдэг төсөл шалгаруулах уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд “СӨБ-ийн жишиг хөтөлбөр”, “Сайн хүүхэд” гэсэн хоёр хөтөлбөр шалгарч, амжилттай хэрэгжүүлж дууссан. Энэ хөтөлбөрүүд нь багш, ажилчид, эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авсан. Мөн Бага боловсролын цөм хөтөлбөрийг эрчимжүүлж, засан сайжруулах ажил хийгдээд явж байгаа. Багш, менежер ажлын туршлага солилцох хөтөлбөрийг өөрийнхөө хэлтсийн зүгээс зохион байгуулж ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 59, 60 дугаар сургуулиуд хамрагдаад явж байгаа. Бага боловсролын менежерүүд залуу багш нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх төслийг амжилттай зохион байгуулсан. Төсөлд амжилттай сайн оролцсон 5 багшийг Засаг дарга өргөмжлөлөөр шагнаж, урамшуулсан. Мөн суурь боловсролын хүрээнд энэ жил шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөрийн хүрээнд 32 дугаар сургуулийн математикын багш нарын санаачилсан хэрэглэгдэхүүний төслийг хэрэгжүүлж, нийт сургуулиа математикын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулахаар болсон. Ном авьяас хөтөлбөр, Хүүхдэд Ээлтэй Хан-Уул хөтөлбөрийн хүрээнд 3 кабинет байгуулсан. Мөн 10 сургуульд лего роботын кабинет байгуулаад амжилттай хичээллэж байна. Тун удахгүй бид дүүргийн хэмжээнд Засаг даргын нэрэмжит Лего роботын уралдааныг зохион байгуулна. Эндээс шалгарсан эхний 3 баг үндэсний хэмжээний уралдаанд оролцоно.

    Таны ярьж байгаагаар багш нараа дэмжих, хөгжүүлэх сургалт, зөвлөн туслах үйлчилгээг байнга үзүүлдэг юм шиг байна?

    Тэгэлгүй яахав. Ахлах ба суурийн менежерүүдээ сургалтанд хамруулж, НБГ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулсан. Саяхан 1 сарын 5-7-ны хооронд суурийн менежерүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, Нийгмийн ажилтануудын хичээлээс гадуурх ажиллагааг дэмжих зорилгоор хэлэлцүүлэг явуулсан.

    Энэ онд ямар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

    Цаашдаа дүүргийн хэмжээнд ердийн болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах хэрэгтэй байна. Хүүхдийн тоо, барилга байгууламжийн зохион байгуулалт их чухал. Ийм учраас судалгаа, шинжилгээ хийж байгаа. Хүүхдийн тоо, байршил зэргийг харгалзан үзээд Нисэх, Яармаг, Төвийн бүс орчимд гээд 3 газар Ахлах сургууль байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн СӨБ, бага болон суурь боловсролын цөм хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх ажлуудаа хийнэ. Сургалтын орчин хэрэглэгдэхүүн сургалтын баазыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Ирэх хичээлийн жилд Яамнаас бүх сургуулийг Байгалийн ухааны лабортортой болгож өгнө гэсэн. Ингэж бүх сургуулиудаа кабинеттай болгосноор сурагчдад Байгалийн ухааны багцалсан ойлголт өгч, техник сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх том ач холбогдолтой. Мөн энэ жил багш нарын хичээлийн 50 дах өдөр болж байгаа. Энэ хүрээнд нэлээн хэдэн ажил зохион байгуулна.

    Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байдаг шүү дээ. Танай дүүргийн хувьд цэцэрлэгт хамрагдалт хэдэн хувь байна вэ?

    Өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдалт 79 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 84 хувьтай байна. Одоо удахгүй 2 цэцэрлэг нээлтээ хийнэ.

    2015 онд ХУД-ийн боловсролын хэлтсийн хувьд амжилт, бүтээл, олз омог хэр байв?

    Нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтсүүдийн явуулсан шалгалтаар манай дүүрэг дэд байр эзэлсэн. Аудитын хорооноос хангалттай сайн ажилласан гээд итгэмжлэл авсан . Мөн манай хэлтэс өнгөрсөн оны ажлаа “Бүрэн хангалттай” гэж үнэлүүлсэн.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!