MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Алтанцэцэг: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС 2016 ОНД 6 ХӨТӨЛБӨР, 1 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    Б.Алтанцэцэг: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС 2016 ОНД 6 ХӨТӨЛБӨР, 1 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    2016-02-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хан-Уул дүүргийн хэлтэс, албад, хороодууд өнгөрсөн жилийн ажлаа иргэд олон нийтэд тайлагнаж, ирэх жилийнхээ зорилго, зорилт, зохион байгуулах томоохон ажлуудаа цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

    Өнгөрсөн онд танай хэлтэс хэчнээн хүнийг ажилд зуучилсан бэ. Өмнөх оныхоо зорилго зорилтоо хэдэн хувь биелүүлэв?

    Манай хэлтэс өнгөрсөн оныхоо ажлаар дүүрэгтээ болон Яамандаа үр дүнгийнхээ гэрээг “Бүрэн хангалттай” гэж үнэлүүлсэн. Өнгөрсөн жил байгуулсан гэрээгээр 3700 ажлын байр шинээр бүртгэн, 3000 хүнийг ажилд зуучилан оруулах ёстой байсан. Бид бүхэн үүний дагуу 2015 онд 3772 ажлын байр шинээр бүртгэж, 3304 хүнийг ажилд зуучилан оруулсан байна.  Тухайн хүнийг ажилд авсан газраас нь ажилд томилогдсон тушаалыг нь авч ажлын биелэлтээ баталгаажуулдаг. Манайх дүүргийнхээ 16 хорооноос 19 төрлийн судалгаа авдаг. Энэ судалгаагаа оны эцэст шинэчилж гаргадаг. Оны эцсийн байдлаар бүртгүүлсэн ажилгүй иргэд буюу манайд анкет бөглөсөн 3000 хүн байна. Үүнээс идэвхтэй ажил хайж байгаа 1350 хүн байна. Идэвхтэй гэдэг нь сард нэг удаа юм уу, улиралд нэг удаа ажил хайж байгаа хэвээрээ гэдгээ бидэнд мэдэгдэж бүртгүүлэхийг хэлдэг. Эдгээр 1350 хүн бол зөвхөн манайд бүртгэлтэй ажилгүй хүний тоо гэдгийг хэлмээр байна.

    Танайх бүртгэгдсэн ажилгүй иргэдийг ажилд зуучилж оруулахаас гадна өөр ямар нэг дэмжлэг тусламж үзүүдэг үү?

    Зарим иргэдээ хөтөлбөрт хамруулж санхүүжилт олгоод, тухайн хүн өөрөө өөртөө ажлын байр бий болгоход тусалдаг. Тухайлбал, ажил эрхлэхгүй байгаа эмэгтэйг манай хөтөлбөрт хамруулаад оёдлын машиныг нь аваад өгчихөөр гэртээ хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаа юм. Энэ мэт тоног төхөөрөмж авахад нь манайх 3 хэлбэрээр тусалдаг. Жишээ нь зээлд хамруулдаг. Өнгөрсөн оны 10 дугаар сараас манайх Капитал банктай гэрээ байгуулан сарын 0.6 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай жижиг зээл олгож байна. Иргэнд 2 сая, Нөхөрлөл хоршоонд 10 сая хүртэлх төгрөгийн зээл өгөх боломжтой. Эд хөрөнгө барьцаалдаггүй гэдгээрээ онцлогтой. Энэ зээлийн гол зорилго нь ажлын байр бий болгох. Мөн манайх цагийн хөлс нь 3000 төгрөгөөр түр ажлын байр буюу нийтийг хамарсан ажлын байр бий болгодог. Өнгөрсөн онд дүүрэг, хорооны ажилгүй, НДШ төлдөггүй 1085/давхардаагүй тоогоор/иргэдийг түр ажлын байртай болгож, 200-аад сая төгрөг зарцуулсан.

    ААН, байгууллагаас ирсэн ажлын байрны захиалгыг иргэд, олон нийтэд хэрхэн хүргэдэг вэ?

    Ажлын байрны захиалга өгсөн ААН-тэй бид байнгын холбоотой ажилладаг. Хороо болгоны Цахим биржээр өглөө бүр ажил олгогчдын өгсөн захиалгыг идэвхжүүлж явдаг. 2015 онд 737 ААН ажлын байрны 3700 гаруй захиалгыг иргэдэд хүргэсэн байна. Мөн хэлтсийнхээ вэбсайтад ажлын байрны мэдээллээ тогтмол оруулдаг.

    Танай хэлтсээс сургалтууд зохион байгуулдаг гэж сонссон?

    Шинэ ажлын байр бүртгэхээс гадна бид мэргэжил олгох болон давтан сургалтанд хамруулдаг. Өнгөрсөн оны байдлаар манайд  мэргэжлээ өөрчлөх, давтан мэргэжил эзэмших, зэргээ ахиулах байдлаар 236 хүн сургалтанд хамрагдсан.

    Ахлах, дунд сургуулийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулдаг. Мөн бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Өнгөрсөн жил энэ ажлыг дүүргийнхээ бүх ЕБС-иудад “Мэргэжилээ яаж сонгох уу”, “Эрэлттэй болон илүүдэлтэй мэргэжил”, “Мэргэжил сургалтын төв, коллежид суралцаж эрт ажлын байртай болох” зэрэг сэдвийн хүрээнд сургалтаа явуулсан.

    Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олдоно гэдэг хүндхэн асуудал байдаг шүү дээ. Эдгээр хүмүүст зориулсан тусгай хөтөлбөр гэж байдаг уу?

    2016 оны хувьд энэ сургалт, үйлчилгээ маань хөтөлбөр болж хэрэгжинэ. Төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулж байгаа иргэнийг дэмжиж ажиллана. Мөн тухайн ААН, байгууллага 25-аас дээш ажилтантай бол нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуультай байдаг учраас энэ хуулийн биелэлтийг хангаж МХХ-тэй хамтран үзлэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Хуулийг биелүүлээгүй газруудад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин ихэсгэсэнтэй тэнцэх төлбөр ногдуулдаг. Энэ мөнгөөр нь бид эргээд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

    Танайх өөрөө өөртөө ажлын байр бий болгосон иргэдтэйгээ хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?

    Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд манайхаас санхүүгийн дэмжлэг аваад өөрөө өөртөө ажлын байр бий болгосон иргэдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах борлуулалтын системийг бий болгосон. Буянт-Ухаагийн зах дээр манайхаас төлбөрийг нь төлөөд хоёр лангуу гаргаж өгсөн. Тухайн иргэд өөрсдөө худалдагчаа гаргаад борлуулалтынхаа мөнгийг 100 хувь өөрөө авдаг байгаа. Цагаан сарын өмнөхөн өнгөрсөн оныхоо хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээгдэхүүнийг Мишээл Экспо, Дүнжингаравтай хамтран 2 лангуу гаргаж өгөөд борлуултанд нь анхаарч ажиллаж байна. Мөн хувийн болон ААН-ын зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцуулахаас гадна бүтээгдэхүүний чанарын асуудал дээр анхаарч ажиллаж байна.

    2015 онд гаргасан амжилт, баярт сайхан мэдээ, онцлох ажлаасаа хуваалцаач?

    Хөдөлмөрийн аюулгүй ажлын байр бий болгож байгаа ААН, байгууллагуудыг Хөдөлмөрийн яам урамшуулдаг. Энэ жил манайх гурван ААН-ын материал явуулснаас нэг, хоёрдугаар байранд манай дүүргийн хоёр ААН байгууллага орсон.

    Мөн 25-аас дээш ажилтантай ААН орон тооны Хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтантай байх ёстой, үүнээс доош байх юм бол салбар зөвлөлийн орон тооны бус ажилтан заавал байх ёстой. Хороон дээр болон 3000 гаруй байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар зөвлөлийг байгуулж чадсан. Ийм үр дүнтэй ажиллаа.

    Ирэх онд ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?

    Манайх 2016 оны хөтөлбөрөө баталчихсан. Яам энэ жил харьцангуй эрт баталлаа. Зарим жил 3, 4 сар хүртэл хөтөлбөрөө хүлээх тохиолдол байдаг байсан. Энэ жилийн хувьд 1 сарын 10 гэхэд хөтөлбөр хэрэгжүүлэх удирдамж, дэмжих сангийнхаа хувиараа аваад, сайдтайгаа үр дүнгийнхээ гэрээг байгуулчихсан. 2016 онд манайх 6 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжүүлнэ. Тухайлбал, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Нийтийг хамарсан ажил зохион байгуулах, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг дэмжих зэрэг хөтөлбөрүүд болон ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл гэх мэт орж байна.

    Мөн энэ онд 3100 шинэ ажлын байр бий болгох, 3000 хүнийг ажлын байранд зуучилж ажлын байртай болгох, 1780 хүнд ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

    Танд ажлын өндөр амжилт хүсье! Баярлалаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!