MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Эм, эмийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангахад бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ

    Эм, эмийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангахад бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ

    Мэдээ 2016-01-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эм, эмийн бүтээгдэхүүнээ гадаад орноос хамааралгүй болгох нь Засгийн газар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, компанийн гол зорилт. Эхний ээлжинд эмийн бүтээгдэхүүнийхээ 50 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болгохын төлөө Засгийн бодлогоор болон төсөв, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд илэрхийлээд эдийн засгаа солонгоруулах боломжийн нэг нь эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар юм гэлээ.

    Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг”-аар саяхан нээлтээ хийсэн “Энхийн шүүдэр” дуслын шингэний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцаж буй Шадар сайд Ц.Оюунбаатар, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцлоо.

    “Мөнхийн тун”,  “Цомбо”, “Монос фарм”, “Нахиа импэкс” “Эмийн үйлдвэр“ гэсэн таван компани хамтран үйлдвэр байгуулах төслийг  санаачлан “Энхийн шүүдэр” компанийг байгуулж, 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Чингис бондоос 5,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Экспортын эхний захиалга орж ирж байгаа гэж “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн үйлдвэрлэл явуулахад эргэлтийн гурван тэрбум төгрөгийн зээл хэрэгтэй байгаа гээд боломж олгохыг хүслээ.

    Үндэсний аюулгүй байдлын бодлогод эмийн бүтээгдэхүүний 50 хүртлэх хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж заасан. Бид эмийн хэрэгцээнийхээ дөнгөж 17 хувийг үйлдвэрлэж байгаа. 30-аад тэрбумын хөнгөлөлттэй зээл олговол бид эм, эмийн бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг өөрсдөө хийх боломжтой болно гэж тэрээр ярилаа.

    Шинэ үйлдвэр барих том ажлыг гардан зохион байгуулсан эм үйлдвэрлэгч таван компанийн удирдлага, тэдний хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлээд  нэг салбарын таван том компани нийлж, нэг зорилгын төлөө нэг бүтцээр үйл ажиллагаа явуулж, ийм үйлдвэр ашиглалтад оруулна гэдэг бол шинэ үзэгдэл. Бусад салбарт ийм багийн тоглолт, эв нэгдэл, нэг зорилго шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэллээ.  

    Манай улсын дуслын шингэний жилийн хэрэгцээ 8.5 сая, үүний 5,5 саяыг нь “Энхийн шүүдэр” үйлдвэрлэх боломжтой болжээ. Эхлээд дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашдаа экспортлох гэрэлтэй ирээдүй харагдаж байна. Дотоодын хэрэгцээг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх, импортын ийм бүтээгдэхүүнийг хэрхэн зохицуулах эсэх талаар бодлого гаргаж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад Ерөнхий сайд үүрэг болголоо.

    Эмийн салбарыг дэмжих 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудлаар 3асгийн газрын түвшинд анхаарч ярилцана. Эргэлтийн хөрөнгийн тухайд зах зээл нь ойлгомжтой, үйлдвэр нь баригдсан ийм тохиолдолд Засгийн газар ойрын хугацаанд ярилцаж шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

    Аж ахуйн нэгж, компаниуд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах чиглэл барьж ажиллахыг Аж үйлдвэрийн яам зөвлөж байгаа. Экспортыг дэмжих чиглэлээр Засгийн газарт санал оруулахаар бэлтгэж байна. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нөхцөлд эргэлтийн хөрөнгийг шийдэхэд туслах бодлого барина гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ТУРКИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ДАДЛАГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

    2026-06-24 19:22:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

    2026-06-24 17:29:00

    Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

    2026-06-24 16:19:00

    2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

    2026-06-24 13:11:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

    2026-06-24 11:58:00

    МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

    2026-06-23 21:27:00

    ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа

    2026-06-23 20:58:00

    БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БНХАУ-ТАЙ ТОХИРОЛЦОВ

    2026-06-23 18:33:00

    Шинэ мэдээ

    ТУРКИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ДАДЛАГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
    2026-06-24 19:22:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ
    2026-06-24 17:29:00
    Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
    2026-06-24 16:19:00
    2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
    2026-06-24 13:11:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ
    2026-06-24 11:58:00
    МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ
    2026-06-23 21:27:00
    ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа
    2026-06-23 20:58:00
    БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БНХАУ-ТАЙ ТОХИРОЛЦОВ
    2026-06-23 18:33:00
    БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
    2026-06-23 14:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!