ХУД-ийн 11 дүгээр хороо нь 3787 өрхийн 13 мянга гаруй хүн амтай. Дүүрэгтээ томоохон хороодын тоонд ордог. Хорооны нутаг дэвсгэрторчин үеийн байшин хороолол бий болж төрийн болон хувийн хэвшлийн 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил тус хорооны хувьд хийж бүтээсэн ажил арвин их гэдгийг дуулаад сэтгүүлч миний бие хорооны Засаг дарга С.Түвшинжаргалтай ярилцлаа.
Сайн байна уу? Өнгөрсөн онд танай хороонд хийгдсэн томоохон ажлуудаасаа танилцуулж, мэдээлэл өгөхгүй юу?

2015 онд ХУД-ийн 50 жилийн ойтохиосон. Ойн хүрээнд 11 дүгээр хороо ямар ажлууд хийсэн бэ?
Манай хорооны 4, 5 дугаар хэсэгт 3500 орчим иргэд амьдардаг. Энэ орчимд хүүхэд залуучууд тоглох тоглоомын талбай байхгүй байсан. Бид бүхэн дүүргийн иргэдийн хурлаар дамжуулан удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд сагсан бөмбөгийн талбайтай болсон.Энэ талбайг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Хөлөг” ХХК гүйцэтгэлийг хийж 2015 оны 9 сард иргэддээ хүлээлгэн өгсөн. Мөн 4 дүгээр хэсгийн гэр хорооллын гудамжинд “Номин холдинг” ХХК -тай хамтран хүүхдийн тоглоомын талбайг барьсан.

Танай хороо өнгөрсөн 2015 онд ямар ямар амжилт гаргав?
Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд манай хороо амжилттай оролцож Нийслэлийн 152 хорооноос 5 дугаар байрт орсон.

ХУД-ийн хороодууд сүүлийн үед сошиал ашиглан иргэддээ мэдээ, мэдээллээ түргэн шуурхай хүргэдэг болсон байна. Танай хороо бас идэвхтэй сошиал ашигладаг гэж сонссон?
Манай хорооны нэг онцлог бол иргэддээ цахим хэлбэрээр мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэдэг. Энэ ажлын хүрээнд “Хан-Уул дүүрэг 11 р хороо” гэсэн фэйсбүүк хуудас, Khud Arvan Negdugeer Horoo гэсэн фэйсбүүк хаягийг албан ёсоор ажлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 3046 найзтай, 768 лайк /дагагчтай/, иргэдийн цахим мэдээлэлтэй танилцаж уншсан хандалт давхардсан тоогоор12000 гаруй байна. Хорооны албан ёсны и-мэйл хаягаар аж ахуйн нэгж байгууллагын хог цэвэрлэгээний мэдээллийг хүлээн авч иргэдийн цаг завыг хэмнэсэн шинэлэг ажил болж байна.
Энэ жил дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн ажил нэлээд хийгдсэн. Танай хорооны хувьд зам болон гэрэлтүүлгийн ажил хэр хийгдсэн бэ? Хогны асуудлаа бүрэн шийдэж чадсан уу?
Манай хороо ч мөн адил гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг зохион байгуулсан. Хорооны 1-5 дугаар хэсгийг хамарсан 198 гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэснээр иргэдийн амьдрах таатай орчин бүрдэж, гэмт хэрэг гарах тоо буурч байгаа. Гэрэлтүүлгийн асалтанд байнга хяналт тавьж, тухайн гэрэлтүүлгийг амьдрах орчны зураглал дээр тогтмол тэмдэглэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.