Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зарласан “Манлайлал” сарын аяны нээлтийг Мишээл экспо худалдааны төвд зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс сар шинийн баярыг угтаж хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн юм.