MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 2015 онд Хан-Уул дүүргийн бүх өрхийн эмнэлэг шээсний анализатортай болсон

    2015 онд Хан-Уул дүүргийн бүх өрхийн эмнэлэг шээсний анализатортай болсон

    2016-01-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуунтай 2015 онд хийсэн ажил, амжилт, зохион байгуулсан үйл ажиллагаа, дүүргийнхээ ойн хүрээнд оролцсон арга хэмжээ зэрэг сэдвээр ярилцлаа.

    Сайн байна уу? Танай Эрүүл мэндийн төв 2015 онд ямар ямар ажлууд хийж, гүйцэтгэсэн бэ?

    Өнгөрсөн 2015 оныг Эрүүл Мэнд Спортын яам, Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас “Анхан шатны тусламж үйлчилгээ”-г сайжруулах жил болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдээ /ӨЭМТ/хөгжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж, иргэдэд ойр, хүртээмжтэй үйлчлэх тал дээр илүү анхаарч ажиллаа.

    Мөн өвчнийг хүндэрсэн хойно нь биш, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх, иргэдэд мэдлэг олгох ажлуудыг нэлээд хийсэн. Үүнээс гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар Солонгосын “Урисаса” корпорацитай хамтарч шээсний анализатораар бүх өрхийн эмнэлэгүүдээ хангасан.Иргэд өөрсдийн харъяалагддаг ӨЭМТ-д цахимжсан систем ашиглаж ямар ч төвөгдөл чирэгдэлгүйгээр үйлчлүүлээд, шээсний шинжилгээний хариугаа гар утасаараа авдаг болсон. Ингэснээр 2 дахь шатны тусламж үйлчилгээний ачааллыг ч багасгаж байна. Энэ ондоо багтаан цус болон бусад шинжилгээнүүдийг ӨЭМТ-д хийндаатгалаас санхүүждэг болчихвол иргэдэд илүү амар болно. 

    Манай Хан-Уул дүүрэг 14 ӨЭМТ-тэй байснааөнгөрсөн оны сүүлээр15 дахь ӨЭМТ-өө 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд байгуулсан. Хуучин 14 дүгээр хорооны иргэд 7 дугаар хорооны ӨЭМТ-д үйлчлүүлдэг байсан бол одооөөрсдийн хорооныхоо эмнэлэгээр үйлчлүүлж байгаа.

    Танай эмнэлэг өнгөрсөн жилд дунджаар хичнээн хүнд үйлчилсэн бэ? Тоног төхөөрөмжийн хувьд хэр хүрэлцээтэй байна?

    Хоёр дахь шатны тусламж үйлчилгээ нь нарийн мэргэжлийн, амбулаторийн тусламж, хэвтэн эмчлүүлэх тасгаараа иргэдэд үйлчилдэг. Өнгөрсөн жил бид бүхэн 140 мянга гаруй хүнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Лаборторын 13 төрлийн шинжилгээ, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлснээс гаднарентеген, эхо, чих хамар хоолойн мэдрэл, чихрийн шижинтэй хүмүүст үйлчлэх, эмэгтэйчүүдийн, эх хүүхдийн гэх мэт кабинетуудаар эрүүлжүүлэх ажлыг хийсэн.

    Манай эмнэлэгийн хувьд 90 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай эмнэлэг ч гэсэн 140 мянга гаруй хүнд үйлчилж байгаа болохоор ачаалал ихтэй. Гэсэн ч иргэдэд ээлтэй, ая тухтай үйлчлэх, үйлчилгээний орчинг сайжруулах нь бидний хамгийн том зорилго. Манайх нийслэлийн хөрөнгө оруулалтаар 650 сая төгрөгөөр тоног төхөөрөмжхудалдаж авсан. Бас нэг том ажил гэвэл 1990 онд баригдсан манай эмнэлгийн барилга цахилгаан шатгүй байсныг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан шаттай болгосон. Ингэснээр өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй үйлчлэх нөхцөл бүрдсэн. Мөн Дүүргийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж гадаах зам талбайгаа шинэчилж зассан.

    Хан-Уул дүүргийн ЭМТ 2015 онд ямар ямар амжилт гаргасан бэ. Бидэнтэй хуваалцаач?

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд иргэддээ зориулж ая тухтай, ногоон орчинг бүрдүүлэх зорилгоор “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага”болзолт уралдаан зарласан.  Нийслэлд нийт төр, хувийн хэвшлийн 940 гаруй эмнэлэгүүд бий. Энэ уралдаанд манай байгууллага “Шилдэг тохижилттой цэмцгэр байгууллага”-аар шалгарсан. Энэ ажилд манай байгууллагын бүх эмч, ажилчид идвэхтэй оролцсонд хувиасаа талархал илэрхийлье.

    50 жилийн ойн хүрээнд цаг үеэ олсон чухал ажлууд хийсэн гээд дүүргийн иргэд ам сайтай байсан?

    50 жилийн ойн хүрээнд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс болон бусад ЗДТГ-ын хэлтэс албадтай хамтран нэлээн олон ажлуудыг хийсэн. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нартай хамтарч нэг цэгийн үйлчилгээг хороодод зохион байгуулсан. Манай нарийн мэргэжлийн эмч нар хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж үзлэг оношилгоо хийсэн. Тухайлбал иргэд сахар, өөх тосны хэмжээ, жин, өндөрөө үзүүлэх, эрүүл мэндийн зөвлөгөө авах гээд олон ажлуудыг нэг цэгийн үйлчилгээнээс авсан. Дараагийн том ажил нь 50 жилийн ойн хүрээнд хороо тус бүрийн эмзэг бүлгийн 100-150  хүнд элэгний В, С вирусын шинжилгээ хийх ажлыг хийлээ. Дүүрэг энэ ажилд 6 сая төгрөгийн санхүүжүүлт хийсэн. Нийтдээ бид 1600 гаруй хүнд шинжилгээ хийсэн байгаа. Эдгээр хүмүүсийн 1/3 нь элэгний В, С вирустай гарсан. В вирус илэрсэн хүмүүсийн 80 хувийг эмчилгээнд оруулчихсан, С вирус илэрсэн хүмүүсийн хувьд 1/3 нь эмчилгээнд ороод байгаа. С вирус илэрсэн хүмүүс 100 хувь эдгэрэх боломжтой юм.

    2016 онд дүүргийн Эрүүл мэндийн төв ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

    2016 онд Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчдийн жил” болгон зарласан. Манай байгууллагын хувьд үйлчлүүлэгчдээ ээлтэй, тэдэнд илүү ойр түлхэцтэй үйлчлэх зорилгоор юуны түрүүнд  Иргэний танхим нээсэн.

    Иргэний танхим гэхээрээ Иргэдийн хурлын, Хорооны дэргэд байх биш тухайн иргэн эмнэлэг дээр ч гэсэн иргэний танхимаараа үйлчлүүлэх, эмнэлэгийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал гомдолоо удирдлагуудад хэлдэг байх систем бүрдүүлж байна. Энэ танхим маань өдөр бүр 10-14 цагийн хоорондажиллаж байгаа. Ажлын эхний үр дүн гараад, иргэд ам сайтай байгаад сэтгэл өег байна.

    Манай эмнэлэгт саяхан Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар ирж  хуулийн хэрэгжилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, бидний ажилтай танилцаад явсан. Бид бүхэн нэлээн санал хүсэлт явуулсаны ачаар одоо эхнээсээ тоног төхөөрөмжүүд ирж байгаа. ТухайлбалСэхээн амьдруулах тасгийн монитор, оцсиос, 4D эхо зэрэг тоног төхөөрөмжүүд нийлүүлэх гэж байгаа. Эдгээр тоног төхөөрөмжтэй болсноор өндөр үнэ төлбөртэй 3 дахь шатны эмнэлэгийн байгууллагад очих шаардлагагүй болно гэсэн үг.

    Саяхан танай Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг Үндэсний түргэн тусламжтай нэгдсэн гэсэн?

    Хүүхдийн 24 цагийн тусламж үйлчилгээг манайхаас авдаг байсан бол Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын тушаал гарсаны дагуу Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээ, Түргэн тусламж 103-тай нэгдсэн. Одоо иргэд маань 24 цагийн турш үнэ төлбөргүй холбогдон эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой. Хүүхдийн Түргэн тусламжийн үйлчилгээ нь шуурхай, газар дээр нь хүүхдүүдэд үйлчлэх боломжтой болсон.

    Таны хувьд 15 дугаар хорооны Иргэдийн Хурлын Төлөөлөгч. Тус хороонд хийгдсэн ажлаас товч танилцуулахгүй юу?

    Би 15 дугаар хорооноос сонгогдсон Иргэдийн Хурлын Төлөөлөгч. Манай хороо өнгөрсөн оны 11 сард бага сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болсон. Одоо бага сургуульд 300 хүүхэд, цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдаад хэвийн, ажиллаж байна. Тус сургууль, цэцэрлэгтээ шинэ компьютер бэлэглэж, эмчийнх нь өрөөг тохижуулж өгсөн. Эдгээр нь хүүхдүүд, Хорооны иргэдийнхээ төлөө төлөөлөгчийнхөө зүгээс хийж байгаа өчүүхэн ажил юм аа. 

    Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!