Хороодын Иргэдийн нийттийн хурлын ажилтнуудад зориулсан “Архивын баримтанд эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын ажил гүйцэтгэх тухай” сэдэвт сургалт ярилцлага зохион байгууллаа. Сургалт ярилцлагыг Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Дашдолзод, Д.Эрдэнэцэцэг нар зохион байгуулж, мэдээлэл өгсөн байна.
Цаашид тус ярилцлагыг бүлэг тус бүрээр хийж байхаар болсон бөгөөд бүрдүүлсэн хадгаламжийн нэгж нэг бүрийг шалган, данс, бүртгэлийг ББНШК-ын хуралд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн аж.
