2016 оны өвөлжилт, хаваржилтын үеэр цаг агаарын хүндрэл үүссэн нөхцөлд малчид фермерүүдэд туслах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас “Этерналь гарден” ХХК-тай 2016.01.15-ны өдрөөс 2016.04.15 хүртэл 3 сарын хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээнд өвс тэжээлийн үнийн 70%-ийг малчид фермерүүдээс гаргаж, үлдэгдэл 30%-ийгдүүргийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлэхээр заасан болно.
Эхний ээлжинд буюу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд дараах ханшаар малчид фермерүүд өвс, тэжээл худалдан авах боломжтой. /НӨАТ шингэсэн үнэ болно./
№ | Өвс тэжээл | Хэмжих нэгж | Нэг бүрийн үнэ /төг/ | Дундаж жин/кг/ | Зах зээлийн үнэ /төг/ | Хөнгөлөлтэй авах үнэ /төг/ |
1 | Хивэг | кг | 350 | 25 | 8750 | 6125 |
2 | Хорголжин тэжээл | кг | 420 | 40 | 16800 | 11760 |
3 | Тэжээлийн будаа | кг | 550 | 40 | 22000 | 15400 |
4 | Хүчит тэжээл | кг | 625 | 40 | 25000 | 17500 |
5 | Ногоон тэжээл өвс | Боодол | 7000 | 25-30 | 7000 | 4900 |
6 | Хадлангийн өвс | Боодол | 6500 | 18-20 | 6500 | 4550 |
Харин 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд өвс,тэжээлийн үнийг 7 хоног бүрийн Лхагва гарагийн ханшаар тохиролцож, үнийн мэдээллийг тухай бүр мэдээллийн сайт болон хороодоор дамжуулан иргэдэд хүргэнэ.
ЖИЧ : Малчин өрх, фермерүүдэд нэг удаа олгох өвс, тэжээлийн хэмжээг тухайн өрхийн 2015 оны жилийн эцсийн мал тооллогын А дансыг үндэслэн Хорооны Засаг дарга тодорхойлно.”Нэг өрхөд олгогдох өвс тэжээлийн үнийн дээд хэмжээ 200000 төгрөг хүртэл байна.”
ХОЛБОО БАРИХ УТАС :
- Дүүргийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа - 99003381
- 12-р хорооны Засаг дарга Н.Туяацэцэг- 88845007
- 13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс - 88093749
- 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь - 99853810
- “Этерналь гарден” ХХК-ний менежер Н.Бямбасүрэн-99115344
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС