Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилготой “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нээлт өнөөдөр боллоо.
Тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Улс, нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид 204 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг авах боломжтой юм.
Дашрамд мэдээлэхэд, Дүнжингарав худалдааны төвд гарсан “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
