Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 104 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Баянзүрх дүүргийн зарим иргэдийг төрийн одон медалиар шагнасан юм.
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигийн дагуу Монгол Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнасаныг дүүргийн удирдлагууд гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өндөр настан Х.Гэндэн, Т.Арслан, Г.Дашдондов, Д.Дорж, М.Дамдинсүрэн нарын 12 иргэнийг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Гомбогарав, С.Лувсаннамжил, Ж.Алтангэрэл, Б.Бат-Очир, Ж.Бор нарыг шагнасныг өнөөдөр гардуулан өгсөн юм.
Алтангадас одонгоор 12 дугаар хорооны өндөр настан О.Бааст, “Эрдэнэ зам” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал О.Алтантуяа, 18 дугаар хорооны өндөр настан Н.Баянбулаг, “Сэлэнгэ пресс” компанийн захирал М.Болд, 14 дүгээр сургуулийн ахмад багш Ц.Дуламсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр нарын нэр бүхий хүмүүсийг шагнав. Хөдөлмөрийн хүндэт медалиар 21 дүгээр хорооны өндөр настан Ж.Амармэнд, Д.Баттулга, Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян, Дэчинравжайлин хийдийн дэд хамба лам С.Мөнхбаяр нарын 13 хүн шагнуулсан юм.
