2015 онд Хан-Уул дүүрэгт Монгол Улсын засгийн газар болон Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан 39 үндэсний болон дэд хөтөлбөр 95 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.
Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр,Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөр, Хан Залуус хөтөлбөр зэрэг 21 төсөл хөтөлбөр 100 хувийн биелэлттэй байна.