Нийслэлийн Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчдийн бизнес форум амжилттай болж өндөрлөлөө. Форумд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Аж үйлдвэрийн яам болон Зээлийн батлан даалтын сангийн холбогдох албаны хүмүүс, жижигдунд үйлдвэрлэл эрхлэгч нарын төлөөлөл болох 500 гаруй хүн оролцов.
Бизнес форумд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нар мэндчилгээ дэвшүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт тулгардаг зарим асуудлаар илтгэл тавилаа. Түүнчлэн дүүргийн жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчид санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан.
Дашрамд сонирхуулахад, нийслэлийн дүүргүүд болонхөдөө орон нутагт хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн яамны таван төслийг долоо болгон өргөжүүлж байгаа аж. Мөн Баянзүрх дүүргийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нараа байнга дэмжин ажилладаг бөгөөд Баялаг бүтээгчдийн төвтэй болж байгаагаа форумын үеэр олон нийтэд зарласан юм.
