MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит ХIII хуралдаанаар энэ оны ажлаа дүгнэж, ирэх оны төсвөө хэлэлцлээ

    Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит ХIII хуралдаанаар энэ оны ажлаа дүгнэж, ирэх оны төсвөө хэлэлцлээ

    2015-12-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      2015 оны 12 дугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит ХIII хуралдаан болж дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтын биелэлтийн үр дүнг дүгнэж хэлэлцлээ. Мөн ирэх 2016 онд хийгдэх ажлын зорилт, Орон нутгийн төсөв батлах, газар зохион байгуулалт зэрэг иргэдэд чиглэсэн, дүүргээ хөгжүүлэх ажлуудыг хэлэлцэн баталлаа.

    Тус хуралдаанд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, Т.Чингүнжав, ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир болон ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

    Хуралдааны эхэнд  Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат энэ онд хийсэн ажлаа тайлагнасан бол үргэлжлүүлэн Дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Ё.Цацралтуяа, ИТХ-ын Төлөөлөгч, Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар, Өмч харилцааны албаны дарга Л.Отгонбаатар нар дараах асуудлуудыг танилцуулж, санал асуулгад хариулт өглөө. Үүнд:

    1. 2014 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тухай
    2. Дүүргийн 2015 оны орон нутгийн тодотгосон төсвийн төсвийн төслийн тухай
    3. Дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны зорилтын биелэлтийн тухай
    4. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх зорилтын тухай
    5. Хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах тухай
    6. Дүүргийн 2016 оны орон нутгийн төсвийн төслийн тухай
    7. Дүүргийн 2015 оны газар зохион  байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны төлөвлөгөөний тухай
    8. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
    9. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тайлангийн тухай хэлэлцлээ.

    Тус ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй онцлох асуудал, ирэх онд хэрэгжүүлэх ажлуудын талаар ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг нараас тодрууллаа.

    ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: ИТХ-ын ээлжит XIII дугаар хурал 74 хувийн ирцтэй хуралдлаа. Нийтдээ 9 асуудал хэлэлцсэн. 2015 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотгол, нийгэм эдийн засгийн хөгжлийн биелэлт, Засаг даргын нийгмийн хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцээд бүрэн хангалттай гэсэн үнэлгээ өглөө. 2016 онд Ахмадаа сонсъё, Эмэгтэйчүүдээ хөгжүүлье, Хан залуус, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

    ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг: Өнөөдрийн хуралдаанаар 2015 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр Нийгэм эдийн засгийн зорилтыг бүрэн хангалттай гэж үнэллээ. Ирэх онд Хан-Уул дүүрэг жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжих Батлан даалтын сантай болж байгаа. Мөн Хүүхэд хөтөлбөр үргэлжилж, Ахмад настанууд, Эмэгтэйчүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөрүүд хэрэгжинэ. Дүүргийн хөрөнгө оруулалтаар алслагдсан 3 хороогоо гэрэлтүүлэгтэй болгох, 12, 13 дугаар хорооны цахилгааны хүчдэл унадаг айлуудын хүчдэлийг нь сайжруулах төсөв батлагдлаа. Түүнчлэн нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажлыг эхлүүлэхээр боллоо.

    2015 онд ХУД-ийн ИТХ хэрхэн ажилласан бэ?

    • Хан-Уул дүүргийн ИТХ энэ онд ээлжит бус гурван удаа, Тэргүүлэгчдийн хуралдаан 26 удаа хуралдаж бүгд 97 асуудал хэлэлцэж, 85 тогтоол баталж хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллажээ. 
    • Тэргүүлэгчид ИТХ-ын тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үүднээс төсвийн орлогын төлөвлөгөө, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт болон зарим хөгжлийн хөтөлбөрийн биелэлт, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тайлангийн талаар Засаг дарга, ЗДТГ түүний харъяа газар хэлтсийн дарга нарын сонсгол мэдээллийг улирал тутам хэлэлцэж шийдвэр гаргасан.
    • Дүүргийн 16 хороодын ИНХ-ууд 2015 онд Тэргүүлэгчдийн хурлыг 162 удаа зохион байгуулж, 274 асуудлыг хэлэлцэж, 245 шийдвэр гаргажээ. Иргэдээс 352 өргөдөл гомдол хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжилж, мөн өөрсдөө шийдвэрлэсэн байна.

    2015 онд ХУД-ийн ИТХ онцлох ямар ямар ажлууд хийсэн бэ?

    • 13 дугаар хороонд “Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн элс, хайрга, дайрга тээвэрлэлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.
    • Дүүргийн 50 жилийг ойг угтаж 13, 14 дүгээр хорооны иргэдийн дунд “Иргэдийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулж, урлагийн тоглолт хийж, иргэдийн тарьсан хүнсний ногоо, цагаан идээ, гар урлалаар үзэсгэлэн худалдаа гаргасан.
    • 1, 2, 3 дугаар хороонд “Шилэн данс” нэг цэгийн үйлчилгээ, “Ил задгай болон зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхэлж байгаа асуудал”-ыг цэгцлэх талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
    • 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмжших зорилгоор байрлуулсан 46 чингэлэгийг ЗД-ын захирамжийн дагуу нүүлгэн шилжүүлсэн.
    • Яармагийн 5, 6 дугаар хороонд таксины үйлчилгээ эрхэлдэг иргэдийг нэгтгэн, “Яармаг такси” бүлэг байгуулсан
    • 8 дугаар хороонд ОНХС-ийн хөрөнгөөр “Иргэдийн оролцоо хамгийн зүтгэл” иргэдийн бүлгийн гүйцэтгэсэн Сонсголонгийн 13, 14 дүгээр гудамжны сайжруулсан зам засварын ажилд дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажилласан.
    • 10 дугаар хороонд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Мөнгийг үрэхээсээ илүү, зарцуулах нь чухал” сургалт өдөрлөгийг зохион байгуулсан.
    • 11 дүгээр хороонд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран газар ашиглах гэрчилгээ авахаар газрын кадастр хийлгэсэн 704 өрхийн жагсаалтын гаргаж, гэрчилгээ олгох ажлыг эхлүүлсэн байна.
    • 35 дугаар цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэсэн, мөн 32 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
    • 12 дугаар хороонд Зорилтот бүлэг рүү чиглэсэн, “Архидалтын хор уршиг” нээлттэй хэлэлцүүлэг хийж, түүний мөрөөр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
    • Таван жил тутамд улсын хэмжээнд зкохион байгуулагддаг Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба амжилтттай дүн үзүүлж 91,1 хувийн /А/ үнэлгээг авсан. Уг үзлэгийн хүрээнд ИТХ, тэргүүлэгчид түүний Ажлын албаны жил жилийн төлөвлөгөө, тайлангийн биелэлт, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтүүдийг нарийвчлан шалгаж өгсөн үнэлгээ юм.

    Түүнчлэн Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажиллаж тодорхой амжилт гаргасан нийт 103 иргэнийг дүүргийн ИТХ-ын Хүндэт тэмдэг, өргөмжлөл, үнэмлэх, мөнгөн шагналаар тус тус шагнаж, урамшуулсан байна.

    Мөн ойг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын “Түүхчилсэн лавлах” ном, “ИТХ-ын 2014 оны тогтоол, штйдвэрийн эмэхтгэл” болон “Хамтын эхлэл”-3 баримтат киног нийтэд толилуулжээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!