Хан-Уул дүүргийн дан гэр хорооллоос бүрдсэн 8 дугаар хорооны Засаг дарга Ё.Цацралтуяатай цөөн хором ярилцаж, тухайн хороонд хийгдэж буй ажил, бүтээн байгуулалттай нь танилцлаа. Үнэхээр огт цэцэрлэг, сургууль, ногоон байгууламжгүй байсан хороонд нэлээдгүй ажил хийгдсэн нь 8 дугаар хороогоор явж байхад сэтгүүлчийн нүдэнд өөрийн эрхгүй өртсөн юм.
Сайн байна уу? Таныг 8 дугаар хорооны Засаг дарга болсон цагаасаа эхлээд амжилттай ажиллаж байгаа гээд хорооны иргэд их ам сайтай байсан?
Манай 8 дугаар хороо нь дан гэр хорооллоос бүрдсэн том хороо. Албан бус мэдээгээр манай хороо нь 3300 гаруй өрхтэй, 13000 гаруй хүн амтай. 2009 онд намайг Засаг дарга болж байхад 8 дугаар хороо нь сургууль, цэцэрлэггүй, хорооны барилга нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан. Тэр үед хилийн цэс шинэчлэх ажил явагдаж байсан тул хилийн цэсээ өөрчлүүлэн өөрийн хорооны байраа хорооныхоо нутаг дэвсгэрт хамруулж чадсан. Түүнчлэн 210 га байсан нутаг дэвсгэрээ 4552 га болгож өргөтгөсөн. Ингэснээр иргэдийнхээ ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
Танай хороо энэ жил шинэ цэцэрлэгтэй болсон. Мөн үлгэр жишээ болохуйц цэвэрхэн гэгддэг 118 дугаар сургууль бас танай хороонд харьяалагддаг гэж байсан. Та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хийгдсэн бүтээлч ажлуудаас дурьдахгүй юу?

Энэ жил дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн ажил нэлээд хийгдсэн. Танай хорооны хувьд зам болон гэрэлтүүлгийн ажил хэр хийгдсэн бэ? Хогны асуудлаа бүрэн шийдэж чадсан уу?
Анх 2008 онд манай хороо 20 гаруйхан гэрэлтүүлэгтэй байсан бол 2014 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 71, дүүргийн хөрөнгө оруулалтаар 638, 2013 оны хорооны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 гэрэлтүүлэг хийж манай хороо 100 хувь гэрэлтүүлэгтэй болсон. Замын хувьд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.22 км авто зам тавьсан. Өмнө нь бол ямар ч засмал замгүй байлаа. Мөн “Эко орчин” компанитай хамтран хогны асуудлаа бүрэн шийдсэн, сард 2 удаа хуваарийн дагуу айл өрх болон аж ахуй нэгжийн хогийг ачиж хэвшсэн. Тус компани хөгжлийн бэрхшээлтэй болон ажилгүй зургаан иргэнийг ажлаар ханган цалинжуулаад явж байна. Ер нь манай хороо их эргэх холбоотой, багаар ажилладаг. Хорооныхоо байгууллагуудад аль болох хорооныхоо иргэдийг ажлууллахыг зорьдог. Жишээлбэл, 209-р цэцэрлэгийн ажилчдыг хорооныхоо иргэдээс өргөдөл авч сонгосон.
ХУД-ийн 8 хороо бол нийгэм, соёл, спортын ажилд идэвх санаачлагатай оролцож, амжилт гаргадаг гэдгийг эдгээр өргөмжлөл, цом, медалиудаас харж болохоор байна?
Тэгэлгүй яахав, Манай хороо 2009 оноос хойш хоёр удаа Хан- Уул дүүргийн“Тэргүүний хороо” болсон. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилсан Иргэдийн спортын 3, 4, 5 дугаар наадамд дүүрэгтээ 3 дараалан түрүүлж, шилжин явах цомыг үүрд хадгалах эрхтэй болсон. Нийслэлд гурав жил дараалан “Тэргүүний хороо”- оор шалгарсан.

Дүүргийн 50 жилийн ойд зориулж хийж гүйцэтгэсэн ажлуудаасаа танилцуулаач?
50 жилийн ажлын хүрээнд замтай, цэцэрлэгтэй, цэцэрлэгт хүрээлэнтэй, мөн гэрэлтүүлэгтэй болсон. Энэ онд Яармагийн зам, Сонсголонгийн замын ажил хийгдэж дууссан. Ингэснээр иргэдийн аятай тухтай амьдрах орчин нөхцөл нэмэгдсэн. Өмнө нь хоёр л чиглэлд автобус явдаг байсан бол одоо 10 гаруй чиглэлд тээврийн хэрэгсэл явдаг болсон.
Манай хороонд одоогийн байдлаар Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтарсан “Хөгжлийн хөтөч”, АДРА олон улсын байгууллагтай хамтарсан “Өрхийн тариалан эрхлэлтийн” хөтөлбөр хэрэгжиж амьдралын боломж тааруу болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг нийт 115 өрх хамрагдаж байна.
Ер нь манай хорооны ажил урагштай байгаа нь УИХ-ийн гишүүн Л. Болд, НИХТөлөөлөгч Ц. Буяндалай, ДИХТөлөөлөгч Т. Чингүнжав, Хорооны засаг дарга, ажилтан албан хаагчид, Аж ахуй нэгж байгууллагууд, иргэдтэй нягт уялдаатай хамтран ажилладгийн үр дүн юм.
Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.