НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 оны 5-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гэр бүлийн баярын өдөр” болгон тэмдэглэх тогтоол гаргажээ. Тус өдөр тохиож байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн Бүртгэлийн Хэлтэст гэрлэлтээ батлуулсан 3 хос , шинэ төрсөн хүүхдэд гэрчилгээ авч буй 8 эцэг эхэд аз жаргал хүсэж, амьд цэцгийн баглаа, дурсгалын зүйл гардуулан хамтдаа зураг татуулж баярын өдрөө тэмдэглэлээ. Мөн тус өдөр үйлчлүүлсэн бүх иргэдэд дэлхийн гэр бүлийн өдрийг сурталчилж ажиллаа.
