MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » web.Сайдын цаг » “Сайдын цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцлоо

    “Сайдын цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцлоо

    web.Сайдын цаг 2015-12-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль,  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид  нэгдэн орох тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа гэж Уул уурхайн сайд Р.Жигжид “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.  

    Ашигт малтмалын тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас тогтоосон талбайд шинээр олгож эхэлжээ. Нийт нутаг дэвсгэрийн 19,9 хувь буюу 31 сая га талбайг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тогтоогоод тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа хэвийн явагдаж байна. 

    2015 онд шинээр 48 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисст хүлээн авчээ.  Эдгээр уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 6000 шахам ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.3 орчим их наяд төгрөгт хүрсэн байна.

    Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд 2015 оны 12 дугаар сарын 16-нд гарын үсэг зурж, олон улсын нэр хүнд бүхий 15 банк, санхүүгийн байгууллага Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын зээл олгохоор боллоо. Ингэснээр Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой болж байна гэж сайд хэллээ.

    Эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй үед алтны олборлолт, тушаалтыг дэмжихээр олон чухал арга хэмжээг авч байна гэж сайд хэллээ. Монголбанкинд тушаасан алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5% болгосноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж энэ оны 11 сарын байдлаар алт олборлогчид 13.9 тн алт тушаагаад байна. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 256 тэрбум хүртэлх төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгох, санхүүжилтийн эх үүсвэрийн үндсэн төлбөрийн 50 хүртэл хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай Засгийн газрын 311 дүгээр тогтоол гарч, Монголбанк, Сангийн яам, Уул уурхайн яам хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зээлийг олгож эхэлснээр ирэх онд Монголбанкинд тушаах алтны хэмжээ 20 орчим тоннд хүрэх боломж бүрдэх юм.

    Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 94 хувийг ОХУ-аас, 2 хувийг БНХАУ-аас, 2 хувийг БНСУ-аас, үлдсэн хувийг Литва, Сингапур зэрэг бусад улсаас импортолж байна. Бүтээгдэхүүний 54 хувийг дизелийн түлш, 36 хувийг автобензин, 1 хувийг онгоцны түлш, 9 хувийг хий, тос, мазут зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнүүд эзэлж байна.  Засгийн газрын 2015 оны 438 дугаар тогтоолоор нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын хэмжээг боомтоор нь ялгавартай тогтоосноор баруун таван аймаг, зүүн гурван аймагт нефть бүтээгдэхүүний жижиглэн худалдаалах үнийг 180-400 төгрөгөөр буулгаж чадлаа гэж Уул уурхайн сайд хэллээ. Уулзалтад Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, “Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

    web.Сайдын цаг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа

    2025-05-14 17:14:00

    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

    2025-05-14 16:58:00

    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

    2025-05-14 12:34:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа

    2025-05-14 10:43:00

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

    2025-05-12 20:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!