Хан-Уул дүүргийн ИТХ-аас 2015 оны 7дугаар сарын 9-ны өдөр “Хан-Залуус” Залуучуудын хөгжлийн
хөтөлбөр баталсан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд “Оюутны тэтгэлэг”-т хөтөлбөрийг
зарласан юм. Хан-Уул дүүргийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т
шалгарсан 29 оюутанд 500,000 төгрөг тэтгэлэг авахаас гадна Тэтгэлэгт хөтөлбөрт
идэвхи санаачлагатай байсан оюутан залуус дүүргийн залуучуудын зөвлөлд нэгдэж
“Хан-Залуус” Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт, санал өгч ажиллах боломжтой болно.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын комиссоор
-MCS International HR manager Б.Цолмон,
-Хувь хүний хөгжил Төрийн соёрхолт Инженер Н.Нацагням,
-Логик сэтгэлгээ Хан-Уул дүүргийн залуучуудын холбооны тэргүүн Н.Отгонбаяр нар ажиллалаа. Нийгмийн
идэвхи, оролцоог үнэлэн
Сонгон шалгаруулах комисс өглөөний 11 цагаас үдшийн 22 цаг хүртэл
хариуцлагатайгаар ажиллаж Хан-Уул дүүргийн Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шилдэг
29 оюутанг шалгаруулж дууссан байна.