Нийслэлийн хэмжээнд 2015 оны 9 дүгээр сарын 3-наас 10 дугаар сарын 18 хүртэл Архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулсан билээ. Тус үзлэгт нийслэлийн Баянзүрх дүүрэгт амжилттай дүн үзүүлсэн байгууллага, ажилтныг Нийслэлийн Засаг даргын А/915 дугаар захирамжийн дагуу шагнаж, урамшуулсан юм.
Архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр хангалттай үнэлэгдсэн байгууллагаар дүүргийн 21 дүгээр сургууль шалгарлаа. Шилдэг ажилтнаар Мэргэжлийн сургалттай 11 жилийн 55 дугаар бүрэн дунд сургуулийн архивч С.Болор, 9 дүгээр хорооны зохион байгуулагч Л.Энхтуул, Биеийн тамир спорт хорооны архивч Ж.Сарантуяа нар шалгаран өргөмжлөлөөр шагнуулсаныг Тамгын газрын дарга Б.Амартүвшин өчигдөр гардуулан өглөө.
