Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид өнөөдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр номын дуу сонслоо. Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан уг лекцийг Германы доктор Улрих П.Х.Андрее уншсан юм.
Уг сургалт, лекцээр Герман болон Монгол улсын төрийн албаны тухай хууль, төрийн алба хаагчийн мөрдөх ёстой дүрэм журам, мэргэшсэн төрийн албан хаагчийн хүлээх үүрэг, хариуцлага зэрэг асуудлаархи мэдлэгийг өгөв.
Дашрамд сонирхуулахад, доктор Улрих П.Х.Андрее нь Касселийн Хэрэглээний шинжлэх ухаан дахь нийтийн удирдлагын их сургуульд “Төрийн удирдлагын магистр МРА” хичээлийн программыг шинэчилж байсан нэгэн аж