Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалтыг Орхон их сургууль, СУИС, МУБИС-ийн 20 оюутнуудад дунд зохион байгууллаа. Тус сургалтаар архи, тамхи, мансууруулах бодисны хор нөлөө хүний бие эрхтэнд хэрхэн муугаар нөлөөлдөг, өсвөр үе, хүүхэд залуучуудын хэрэглэх болсон шалтгаан нөхцлийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн сургалтад хамрагдсан оюутнууд өөрсдийн үзэл бодлоо баг тус бүр хоорондоо ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Сургалтын дүгнэлт болгож оюутнууд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх уриа гаргаж цаашид өөрсдийн амьдралдаа мөрдлөг болгон хэрэгжүүлэхээр боллоо.