Орхон их сургуулийн оюутны дотуур байрны оюутнуудад "Бусдыг мэдэрч ойлгох нь" сэдэвт сургалтыг ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс зохион байгууллаа. Энэхүү сургалтаар бусдыг мэдэрч ойлгох ялгаатай байдлын талаарх тогтсон ойлголтууд, нийгэмд ялгаатай байдал бий болсоноор гарах эерэг болон сөрөг үр дагаваруудын талаар мэдлэг олгосон юм. Мөн сургалтанд хамрагдсан сурагчид өөрсдийн мэдлэг чадварыг ашиглан нийгэмд тулгарч буй ялгаатай байдлын талаар жишээ гарган баг болон ажиллаж өөрсдийн мэдлэг чадварыг дээшлүүллээ. Сургалтанд нийт 20 оюутан хамрагджээ.