Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замууд, түүний хэлбэрүүдийг таниулах зорилготойгоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэдэд болон Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн 10-11 дүгээр ангийн эцэг эхчүүдэд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад нийт 26 хүн хамрагдсан бөгөөд сургалтын явцад хүн худалдаалах гэмт хэргийн талаар бусаддаа өөрсдийн мэдлэгээс хуваалцаж яаж урьдчилан сэргийлэх, хэн өртдөг, яагаад өртдөг талаар баг болон ажиллаж хамтран суралцлаа. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхгүй байх хүний наймааны золиос болохгүй байхад хамгийн чухал зүйл бол өсвөр насны хүүхдүүдийн хувьд багш, эцэг эх хүүхэд гэсэн гинжин холбоо маш сайн байх нь чухал гэж эцэг эхчүүд хэлж байлаа. Мөн энэ талаархи мэдлэг дутмаг байдаг нь хүмүүсийг энэ гэмт хэргийн золиос болоход нөлөөлж байна гэж оролцогчид дүгнэлээ тийм ч учраас иргэн бүр хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдлэгээ дээшлүүлж хүн худалдаалах гэмт хэргийн золиос болохгүй байхыг уриалж байлаа.
Албан бус-Насан туршийн боловсролын төв