Та стресс гэдгийг юу гэж ойлгодог вэ? Стресс гэдэг нь организмд ямар нэг гадаад болон дотоод цочроогчоос үүсч байгаа нөлөөллийн бие болон оюун санааны хариу үйлдэл юм. Тиймээ тэгвэл бид бүхэн өдөр тутам ажил дээрээ, гэртээ байхдаа, автобусанд явч байхдаа стресст орж байдаг. Энэ удааАлбан бус-Насан туршийн боловсролын төвийн багш ажилтнууд "дүйцсэн хөтөлбөр"-ийн сурагчдад "Стресс, түүнийг хэрхэн удирдах вэ?" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд хамрагдсан хүмүүс "стресс гэж юу вэ? түүний ангилал, механизм, гадаад, дотоод хүчин зүйл, стресс нь заавал сөрөг талтай байх ёстой юу, эерэг тал нь хүнийг хөгжүүлж, амжилттай ажиллахад нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл та түүнийг хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалдаг" зэрэг стрессээс гарах арга замуудыг мэдэж авсан үр дүнтэй сургалт боллоо.
Албан бус-Насан туршийн боловсролын төв