Албан бус-Насан туршийн боловсролын төв нь “Амьдрах ухааны боловсрол”-ын агуулгын хүрээнд компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, богино хугацаанд, чанартай сургалтыг зохион явуулахаар ажиллаж байдаг билээ.
Энэ ажлынхаа хүрээнд 11 дүгээр сард суралцагсдынхаа компьютерийн сургалтын явц, үр дүнг тооцон “Амжилтын эрэлд хамтдаа” компьютерийн ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнийг “10-н хуруугаар хэн хамгийн хурдан бичих вэ?”, “Microsoft office word”, “Microsoft office excel”, “Microsoft power point” болон “интернэтийн орчинд ажиллаж файл илгээх” гэсэн 4 үндсэн үзүүлэлтээр дүгнэн байр эзлүүлж, шагнаж урамшуулсан юм. Үүнд:
1-р байранд ХУД-ийн 10-р хорооны иргэн Д.Золзаяа
2-р байранд ХУД-ийн 11-р хорооны иргэн А.Агиймаа
3-р байранд БЗД-ийн 21-р хорооны иргэн Д.Бадамханд
4-р байранд ХУД-ийн 6-р хорооны иргэн Д.Туул нар тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм. Энэхүү тэмцээнд идэвхитэй оролцсон суралцагсдадаа баяр хүргье.
"Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч туйлддаг
Түүний дөнгөж цаана амжилт байна гэдэг сайхан"