MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХУД-ийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч.Пүрэвсүрэн: Хорооныхоо ус тогтдог, овон товонтой газарт өөрсдийн хүчээр 17 км явган хүний зам тавьсан

    ХУД-ийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч.Пүрэвсүрэн: Хорооныхоо ус тогтдог, овон товонтой газарт өөрсдийн хүчээр 17 км явган хүний зам тавьсан

    2015-12-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хан-Уул дүүргийн хороодууд 2015 онд хийсэн ажлаа танилцуулж байна. Энэ удаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаЧ.Пүрэвсүрэнтэй тус хороонд 2015 онд хийгдсэн бүтээн байгуулалт, зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаа ажлын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

    Сайн байна уу? Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд энэ жил хийгдсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач?

    2015 оны нэгдүгээр сарын 5-аас 20-ны өдрүүд цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажил хорооны хэмжээнд хийгдсэн. Энэ бүртгэлд 15-50 насны 3040 цэргийн албан хаагчдыг бүртгэсэн. Мөн нэгдүгээр сард хорооныхоо Цагдаагийн хэлтэстэй хамтраад дүүргийнхээ 10 их дээд сургуулийн 50 гаруй оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгуулсан. Үүний дараа сар шинийн баярыг тохиолдуулаад 800 гаруй ахмадуудаа хүлээн авч, ЗДТГ-аас харъяалалгүй ахмадуудад гарын бэлэг гардуулсан байгаа. Түүнчлэн Сар шинийн баярыг тохиолдуулан манай тойргоос сонгогдсон Лу.Болд, Ц.Оюунгэрэл гишүүд хороо болгоноос 84-95 насны 20 ахмад настанг хүлээж авч хүндэтгэл үзүүлж, баярлуулсан.

    Цагаан сар гэснээс өнгөрсөн сар шинийн баяраар танай хорооны 15 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багачууд сайн үйлсийн аян зохион байгуулсан гэсэн. Хүн болох багаасаа гэдэг 6-хан настай хүүхдүүд ахмадуудаа баярлуулна гэдэг үнэхээр бахархмаар юм.

    Тэгэлгүй яахав, 6-хан настай бяцхан багачууд маань ийм санаачилга гаргаад сайн үйлсийн аянг зохион байгуулъя гэхэд нь анх эхлээд гайхсан бас баярласан. Анх ангийн багш нь хүүхдүүдээ төлөөлөөд "Хорооны ганц бие 3 өндөр настанд бэлэг гардуулах гэсэн юмаа. Та 3 хүн тодруулж өгөөч" гэсэн санал тавьсан. Үүнийг бид бүхэн дуртайяаа хүлээж аваад сайн үйлсийн аянг хамтран зохион байгуулсан. Тэгээд хүүхдүүд маань аав, ээжийнхээ хамтаар цагаан сараар хэрэглэх бууз, сүү өгч ахмадуудаа баярлуулсан. Ирэх жил дахин ийм сайн үйлсийн аянг зохион байгуулах байх. 

    Танай хороо хамтарсан багаар олон ажлууд хийж гүйцэтгэсэн гэсэн. Ямар ямар ажлуудыг хамтарсан шугамаар зохион байгуулж хийсэн бэ?

    -Хорооны дэргэдэх Залуучууд, Эмэгтэйчүүд, Ахмадууд гэсэн байгууллагуудтай хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Манай хамтарсан багт нийт 45 хүн ажилладаг. Мөн Суруулиудын нийгмийн ажилтан, СӨХ-үүдтэйгээ хамтарч ажилладаг байгаа. 2015 оны 3 дугаар сард хамтарсан багаараа ШУТИС-ийн МИС-ийн 200 гаруй оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай өдөрлөг зохион байгуулсан.  За мөн гамшигаас хамгаалах сургалт болсон. Энэ сургалтанд хороо нийтээрээ маш зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон. Энэ ажлын хүрээнд хаягдал материал ашиглаад онцгой байдлын үед хэрэглэх богц хийсэн байгаа. Богц дотор лаа, малгай, уут гэх зэрэг хэрэг болох бүх зүйл багтсан, авч явахад хөнгөхөн байхаар хийсэн. 

    Энэ жил Хан-Уул дүүргийн хэмжээнд “Хоггүй хороо” болох зорилт тавьж нэлээдгүй их хог цэвэрлэсэн байгаа. Танай хорооны хувьд хоггүй хороо болж чадсан уу?

    Манайх Хөдөлмөрийн хэлтэс, “Эко ногоон бүлэг”-ийн ажилчидтай хамтран хур хог цугларсан нийт 300 метр квадрат талбайн 25 тонн хогийг цэвэрлэж мод тарьсан. Энэ ажилд нийт 30 хүн цагийн ажилд хамрагдсан. Одоо бол манай хороо хоггүй сайхан болсон. Ингээд цэвэрлээд зогсохгүй “Форвардс мотор” компанийнхаа хандивласан 2500 ширхэг алаг хавтангаар хорооныхоо ус тогтдог, овон товонтой хэсгээр хэсгийн ахлагч нар нийлэн 17 км явган хүний зам тавьсан. 

    “Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр хэрэгжээд нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Танай хороо энэ жил хүүхдэд хандсан ямар ажлуудыг хийсэн бэ?

    Ер нь хүүхдэд зориулсан ажлууд байнга хийдэг. Зарим том ажлуудаасаа дурьдвал, Өрхийн эмнэлэгтэйгээ хамтран “Бүх хүүхдийг вакцинд” гэсэн аяныг зохион байгуулсан. Вакцинд хамрагдах боломжгүй хүүхдүүдийг гэрээр очиж вакцинжуулсан. Мөн хоёр чигийн урсгалтай, осол аваар их гардаг газруудад дүүргийн ЗЦГ-тай хамтран замын таних тэмдгүүдийг хийж өгсөн. Мөн сургууль орох, тарах үеэр эцэг, эхчүүдийн эргүүл гаргаж байна.

    Түүнчлэн 15 дугаар сургууль дээр олон улсын сангийн хөрөнгөөр номын санг байгуулсан. Иргэд ч энэ ажилд ам сайтай байна. Мөн 18 дугаар сургууль дээр хоёр дахь номын санг олон улсын хөрөнгө оруулалтаар бий болгох гэж байна. 

    Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!