Хан-Уул дүүрэг Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний гол зорилго нь дүүргээс "Батлан даалтын сан"-д 50 сая төгрөг төвлөрүүлж зээлийн батлан даалтын үйл ажиллагаагаар дамжуулан Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм байна.