БОНХАЖЯам нийт ажилтан, албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчны яаманд өмнө нь ажиллаж байсан сайд болон ахмад ажилтан, эрдэмтэн судлаачдыг урьж туршлага хуваалцах, санал солилцох уулзалт ярилцлагыг сар бүрийн мягмар гаригт зохион байгуулж байна.
Энэ удаагийн уулзалт ярилцлагыг Монгол Улсын Байгаль орчны гавъяат ажилтан, Ц.Адъяасүрэн сайд /асан/ оролцлоо. Тэрээр яамны нийт ажилтан, албан хаагчдад “Байгаль орчны менежмент- Экологийн боловсролын асуудалд” сэдвээр илтгэл тавьж, ярилцлага өрнүүлсэн юм. Монгол Улсын Байгаль орчны гавъяат ажилтан Ц.Адъяасүрэнгийн “Байгаль орчны менежмент- Экологийн боловсролын асуудалд” сэдэвт илтгэлийг үзэхийг хүсвэл доорх линкээр орно уу. http://www.mne.mn/mn/news/show/2798
БОНХАЖЯам “Хаан” танхим 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 9 цаг 00 минут