MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХУД-ийн 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Ган-Од: НИЙСЛЭЛИЙН 152 ХОРООНООС ШИЛДЭГ 20 ХОРООНД БАГТАЖ ШАГНУУЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

    ХУД-ийн 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Ган-Од: НИЙСЛЭЛИЙН 152 ХОРООНООС ШИЛДЭГ 20 ХОРООНД БАГТАЖ ШАГНУУЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

    2015-11-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Т.Ган-Одтой дүүргийн 50 жилийн ойн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт болон цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

    Юуны өмнө бидэнд цаг гаргасанд баярлалаа. Танай 4 дүгээр хороо гэрэлтүүлэг сайтай гэдгээрээ иргэдийн талархалыг хүлээсэн гэж сонссон. Та энэ тал дээр хийгдсэн ажлаасаа танилцуулахгуй юу?

    Баярлалаа. Энэ жил манай Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд манай хороо гэрэлтүүлэг болон хоггүй хороо болох тал дээр нилээн ажиллалаа. Манай хороо бүрэн гэрэлтүүлэгтэй болсноор шөнийн цагт өдөр шиг сайхан гэгээтэй болж чадсан. Зарим нэг үед цагийн зөрүү, хэтэрхий орой асах, өдөр асаалттай байх, асалтын горим алдагдах зэрэг асуудал гардаг ч цаг тухайд нь шийдвэрлээд явж байна. Түүнчлэн ХОГГҮЙ – ДҮҮРЭГ аяны хүрээнд Наадамчдын талбай, Туул голын эрэг дагуу, нийтийн эзэмшлийн газрын хувьд хоггүй цэмцгэр болгосон. Манайх Нийслэлийн 152 хорооноос шилдэг 20 хороонд багтаж шагнуулсандаа их баяртай байгаа.

    Танай хороонд  “Хөршийн Холбоо” хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ? Ямар ажлууд хийгдээд явж байгаа талаар дэлгэрүүлэхгүй юу?

    Манай хороонд хөршийн холбоо байгуулагдсан байгаа. Нийтдээ 4 хэсгийн хөршийн холбоо байгуулагдсан. Хөршийн холбооны гол ач холбогдол нь гэмт хэргийн гаралтыг багасгах, урьдчилан сэргийлэх зорилготой юм. Энэ ажлын хүрээнд хаана хаана камер байвал зохих тал дээр иргэдээсээ санал асуулга явуулсаны үр дүнд камержуулалтын ажлыг эхлүүлээд явж байна. Камержуулалтыг гэмт хэрэг гарч болзошгүй 30 газарт хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 4-т нь камержуулалт хийгдсэн. Цаашид үлдсэн газруудыг камержуулчих юм бол манай хорооны хувьд гэмт хэргийн гаралт багасаж, амгалан тайван хороо болоход ойрхон байна. Хөршийн холбоог үр дүнтэй байлгахын тулд дүүргийнхээ Цагдаагийн 2 дугаар хэлтэс болон иргэдтэйгээ нягт уялдаатай ажиллаж байна. Тухайлбал гэмт хэрэг ихэвчилэн хэд хэдэн цагуудад гарч байгаа талаар судлах, айлуудаас танихгүй сэжиг бүхий хүн, үзэгдэж харагдаагүй машин зэрэг байгаа эсэх талаар мэдээлэл авч тусгай тамгалсан дэвтэр дээр тэмдэглэж байна. Цаашид энэ үйл ажиллагаа үргэлжлээд явбал гэмт хэргийн гаралт нилээдгүй багасах бөгөөд үр дүн нь дараагийн улиралд харагдана. Дээрх 4 хөршийн холбооны 1 дүгээр хэсгийн хороог Засаг дарга миний бие, 2 дахь нь хурлын дарга, 3 дахь нь байцаагч, 4 дэх нь зохион байгуулагч нар удирдан явуулдаг. 

    Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөж байгаа гэдэгт хэн хүнгүй мэдэх байх. Тэгвэл танай хороонд ямар ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа вэ?

    Манай хороо албан бусаар нийт 10600 иргэд, оршин суугчтай. Хүн амын суурьшилаа дагаад Туул голын ард Залуус хороолол, Вива Сити, Шинэ Өргөө хорооллын хажууд Пума Констракшны барьж буй хороолол зэрэг эхнээсээ ашиглалтад орж эхэлж байна. Мөн манай хороо дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд ТОСК-ийн дарга А.Гантулгатай хамтран дахин төлөвлөлтөнд орсон 8 дугаар хэсгийн нийт 126 айлаас 18 айлд Буянт-Ухаа 1 хороололд нэг өрөө байрны түлхүүрийг гэрчилгээний хамт гардуулж өгсөн. Харин Буянт-Ухаа 2 хороолол ашиглалтад орвол 40-50 айлыг оруулах төлөвлөгөөтэй байна. Ирэх 2016 оны 3 дугаар улирлаас эхлэн дахин төлөвлөлтийн барилгыг барьж эхлэх гурвалсан гэрээ хийгдэж дууссан.

    Танай хороон дээр газрын маргаантай асуудал гараад байсан. Энэ асуудал аль түвшинд явж байна вэ? Шийдвэрлэгдсэн үү?

    Манай хорооны дархан цаазтай бүс нутагт 140-150-аад айл оршин суудаг. Эдгээр айлууд нь гэрчилгээгүйн дээр шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй, суурьшилтын бус нутагт 30-40 жил болсон учраас Байгаль Орчны сайд, УИХ-ын гишүүн Лу.Болдтой хамтран дээрх айлуудад зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Энэ ажлын явц 85 хувьтай явж байна.

    4 дүгээр хорооны иргэд хороотойгоо хэр уялдаа холбоотой ажилладаг вэ? Иргэддээ хийсэн ажлаа тайлагнадаг уу?

    Бид 2012 оноос хойш улирал болгон иргэддээ тайлангийн хурлыг тогтмол хийсээр ирсэн. Цаашид хийх ажлын тал дээр тогтмол санал, хүсэлтийг авч байна. Үндсэн хуулийн заалтын дагуу шашин шүтлэг, арьс өнгө, баян ядуу ангилалгүй бүгдэд тэгш, шударга үйлчлэх зорилт тавин ажиллан, иргэдээс нэг цэгийн үйлчилгээний албан хаагчдын харилцаа тал дээр ирсэн зарим нэг гомдлыг бид нягталж үзээд дор бүр нь шийдээд явахыг хичээдэг. Ялангуяа иргэд олон чиглэл рүү самгардаж явахгүй нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлдэг болсон нь тэдний талархалыг хүлээж байна. Манай Хан-Уул дүүрэг бусад дүүргүүдээ бодвол хөгжил, бүтээн байгуулалтын хувьд арай илүү явж байгаа нь харагддаг. Мөн манай дүүргийн иргэд ЦАХИМ САМБАР-аас төсөв, удирдлага, аль алба хэлтэс ямар ажил шийдвэрлэж байгаа зэрэг олон талын мэдээллийг авдаг болсон. Гэхдээ олон нийтэд Хан-Уул дүүрэг үнэхээр сайхан болж байна гэдгийг илүү сурталчилах хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ тал дээр бид санал, хүсэлтээ дүүргийн удирдлагууддаа хэлж байгаа. 

    Танай хорооны иргэдээс ихэвчилэн ямар санал гаргадаг вэ?

    Манай иргэд, оршин суугчдаас 2 дугаар улирлын ажлын тайлангийн үеэр 2-3 санал, хүсэлт тавьсан. Үүнд: нэгдүгээрт, хөл муутай хөгшид, хүүхдүүд өндөр эрэг рүү бууж чадахаа болилоо. Шат тавьж өгөх.  Хоёрдугаарт, 63 дугаар сургууль руу явдаг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан замын гарц дээр анхаарч, дээгүүр эсвэл газар доогуур гарц шийдэж өгөхийг хүссэн. Гуравдугаарт, Дашваанжил ХХК-ийн ШТС-ыг бариулахгүй болгож өгөөчээ гэдэг саналуудыг тавьсан. Уг хурлаар тогтоол, шийдвэрийг гарган Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд албан бичиг хүргүүлсэн. Тухайн компани нь одоо байгаа Засгаас өмнө Дашваанжил ХХК нь ШТС барих газраа 60 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. Барилгын стандарт, норм журмынх нь дагуу цэцэрлэг, сургууль болон хүн оршиж сууж байгаагаас газраас 28 метр зайтай байж зөвшөөрөл авдаг болохыг заагаад өгсөн байсан. Уг компани нь хуулиа барьчихсан, нийслэлийн төсөвт 60 сая төгрөг тусгагдаад оруулсанаас гадна 4 дүгээр хорооны иргэдтэй хамтарч ажиллая бид шууд ирээд барих гээд байгаа юм бишээ гэсэн мэдэгдэл хийсэн. Бид зохих ёсны зөвшөөрлөө авцан яалт ч үгүй 28-аас дээш буюу 63 м зайтай учраас дүрэм журмын дагуу бид ШТС  барихыг нь зөвшөөрсөн. Энэхүү компанитай хамтарч ажилласны үр дүнд хөгшчүүл маань автобуснаас буугаад явахад нь бариултай шат бариулсан мөн засмал замаа тойруулаад явган хүний замаа тавиулсан байгаа. Ажилчид нь манай хорооны иргэд байх жишээтэй. Дүүрэгт удаа дараа шаардлага тавьсны үр дүнд хурдны хэмжүүртэй камер тавиулсан. Жолооч нар хуучин шигээ юу юугүй хурдалдагаа больж, тодорхой хэмжээнд хурдаа хянаад явдаг болсон. Ер нь цаашдаа нүхэн гарц эсвэл дээгүүр гарцтай болох төлөвлөгөөтэй байгаа.

    Эцэст нь танд нэмж хэлэх зүйл байна уу?

    Энэ жил буюу 2015 оны хувьд нэлээд бүтээмжтэй ажиллалаа.  4 дүгээр хорооны иргэд маань надад итгэл хүлээлгэж 2 дахь удаагаа сонгосон. Тэднийхээ төлөө амьдрах орчинг аюулгүй байлгах талаас нь нэлээд олон зүйл хийж гүйцэтгэж байна. Ерөнхийдөө миний хийхийг хүссэн 4 зүйл байдаг. Үүнд:

    - Олон жил амьдарсан иргэдийг газрын зөвшөөрөлтэй болгох

    - Дахин төлөвлөлт

    - Иргэдэд ямар ч ялгаварлан гадуурхалгүй төрийн үйлчилгээг жигд хүргэх

    -  Эрүүл орчинд, гэрэл гэгээтэй аюулгүй амьдруулах. Эдгээр зүйлүүд 100 хувь биелээд энэ жил иргэдийн маань ахуй амьдрал нэлээд дээшилж тааламжтай байна. Мөн хүйтний улиралтайгаар холбогдуулан Багануурын нүүрс хямдхан зарах 2 цэгийг байгуулах ажил өрнөж байна. Уг ажлыг хийснээр хямд төсөр нүүрсийг иргэддээ хүргэж чадна.

    Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!