Нийгмийн
халамжийн тухай хуульд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг
нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн
иргэнд үзүүлснээр хоол хүнсээр өдөрт авах ёстой 2500 килокалорио хэвийн
хэмжээнд авах боломжийг бүрдүүлэх, нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн
томоохон арга хэмжээ болж байгаа юм. Нийгмийн халамжийн тухай хуулийн 22
дугаар зүйл, ХАХНХЯ-ны сайдын 2014 оны А/32, 2015 оны 02 дугаар сарын
03-ны А/20 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хүнсний
эрхийн бичгийн үйлчилгээ зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхэд
хөндлөнгийн этгээдээс ирүүлсэн өргөдөл
гомдлын дагуу Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар болон Нийгмийн
халамж үйлчилгээний хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд 2015 оны 10 дугаар
26-ны өдөр 8 дугаар хорооны хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд
хамрагдаж байгаа 42 өрхийн мэдээллийг нягтлан шалгаж, нөхцөл байдалтай
танилцан, 6 өрхөд зочилж амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны
асуулга авч, дахин
үнэлгээ хийн ажиллалаа. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн дахин үнэлгээ
хийх зааврын дагуу дахин үнэлгээнд хамрагдсан өрхүүдийн амьжиргааны
түвшний оноог бодуулахаар НХҮЕГ-т жагсаалтыг хүргүүллээ. Эдгээр
өрхүүдээс амьжиргааны түвшний үнэлгээ нь хүнсний эрхийн бичгийн
үйлчилгээнд хамрагдах нөхцлийг хангасан тохиолдолд үйлчилгээг
үргэлжлүүлэн авах боломжтой болох юм.
Эх сурвалж: Khanuul.mn