ХУД-ээс жил бүр зохион явуулдаг “Яармагийн цом” спорт наадам өнөөдөр 9 дахь жилдээ 118 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж байна.
Тус спорт наадамд дүүргийн 11 хорооны төрийн байгууллагууд ажилтан, албан хаагчид оролцож байгаа бөгөөд энэ жил 5 төрөлд 18 багийн нийт 600 орчим тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорин уралдаж байгаа юм.
Энэхүү тэмцээний нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч, НИХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай, ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцож нийт баг тамирчидад амжилт хүссэн юм.