АПУ ХК-ны санаачилсан Монгол цуур төслийг ХУД-ийн Засаг даргын Тамгын газар дэмжиж Хан-Уул дүүргийн Соёлын ордон хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү төслийг 2015 оны 7 дугаар сарын 4-өөс 11дүгээр сарын 4-ны хүртэл хэрэгжүүлэн ажиллах бөгөөд төсөлд нийт 50 суралцагчийг хамруулж цуур хөгжмийг эзэмшүүлэн сургах ажлыг зохион байгууллаа.
Мөн төсөлд хамрагдаж байгаа суралцагчид “Соёлын өв ба Монгол цуур” сэдэвт сургалтыг 10-р сарын 28-аас 30-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн 3200 сурагчдыг хамруулан хийж байгаа бөгөөд энэхүү сургалт нь Соёлын өвийн тухай ойлголт өгөх, NTV телевизийн бэлтгэсэн цуур хөгжмийн тухай богино хэмжээний видео үзүүлэх, цуур хөгжмийг тоглож үзүүлэх гэсэн 3 хэсэг бүтэцтэй явагдаж байна.
Сургалтаар ЕБС-ийн сурагчдад өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэх чиглэлээр ойлголт өгөх зорилготой зохион байгуулагдаж байна.
18-р сургууль дээр зохион байгуулагдаж буй сургалтанд АПУ ХК-ны удирдлагууд, ХУД-ийн удирдлагууд, ХУД-ийн Соёлын ордны удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо.
Дашрамд сонирхуулахад Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 5 өв бүртгэгдээд байгаагийн нэг нь цуур хөгжим юм.