Нийслэлийн 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан билээ. Уралдаан 04 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарынхугацаанд үргэлжилж шилдгүүдээ шалгаруулсан юм. Нийслэлийн 9 дүүрэг болзолт уралдаанд оролцсоноос Баянзүрх дүүрэг ажил үйлчилгээгээрээ манлайлантэргүүн байрын эзэн боллоо.
Мөн тус уралдаанд дүүргийн хог хаягдлын үйлчилгээ үзүүлж буй Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар болон 28 хороо оролцсон. Харин шилдэг үйлчилгээний байгууллагаар НҮГ II-ын хамт олон шалгарсан бол хоггүй хороогоор 26 дугаар хороо шалгарсан юм.
Дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүссэн хур хог, аж ахуйн нэгжийн хашаа, гудамж талбай, гол усны ай сав дагасан үүсмэл хог, орон сууц, гэр хорооллын өрхийн хог, үерийн далан, хамгаалалтын шуудуу дагасан үүсмэл хог гэх мэтээр хөндлөнгийн шалтгаантай ачаалал нэмэгддэгээс Нийтлэг үйлчилгээний газруудад хог тээвэрлэлтийн машин, техникүүд дутагдалтай байсан.
Тиймээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөрс дагтаршуулагч индүү, дугуйт экскаватор, хог тээврийн зориулалттай задгай тэвштэй өөрөө буулгагч зэрэг нийт 19 авто машин авч парк шинэчлэлт болон ажиллах хүчин чадлыг нэмэгдүүлэн хоггүй хороо, хоггүй гудамжтай дүүрэг боллоо