Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын газар хамтран жижиг дунд үйлдвэрлэл, бизнес үйлчилгээ эрхлэгчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд “Гэрээний эрх зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд тус дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 60 орчим хүн оролцов.
Тус сургалтаар бизнес эрхлэгчдийн өнөөгийн эрх зүйн орчин, бизнесийн гэрээний ач холбогдол, оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлага, учирч болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх тухай болон гэрээний маргааныг шүүх ба арбитраар шийдвэрлүүлэхийн ялгаатай ба төсөөтэй шинж, давуу ба сул тал, ач холбогдолын тухай зохих мэдлэгийг олгосон байна.
Оролцогчид
сургалтын талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид жижиг
дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтуудыг удаа
дараа зохион байгуулахыг санал болгож байлаа.
"Худалдаа, үйлчилгээний хэлтэс"
