Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилготой “Ногоон гэрэл-Цагаан шугам 2015” тэмцээн ХУД-ийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд төрийн өмчийн 10 сургууль, хувийн өмчийн “Орчлон” олон улсын дунд сургуулийн багууд оролцсон аж.
Түүнчлэн багууд урьдчилан өгсөн удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, буухиа, урлагийн тоглолт гэсэн 5 төрөлд өрсөлдөж авхаалж самбаагаа сорьж, өрсөлдсөн байна