Нийслэлийн Засаг даргын 2015 оны шилдэг хороо шалгаруулах “Болзолт уралдаан” зарлах тухай А/431 захирамжийн дагуу нийлэлийн 9 дүүргийн 152 хорооны дунд уралдаан зарласан билээ. Тус уралдаанд Баянзүрх дүүргээс “Шилдэг 20 хороо”-нд А.Бямбадолгор Засаг даргатай 8 дугаар хороо, Д.Ганхуяг даргатай 9 дүгээр хороо, Б.Нарангаваа даргатай 26 дугаар хорооны хамт олон шалгарлаа.
“Шилдэг хороо”-гоор шалгарсан хорооны дарга нарт байрны урьдчилгаа болох 10 сая төгрөгийн эрхийн бичгийг өнөөдөр Улаанбаатар хотын дарга гардуулан өгсөн юм. Мөн 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал, 10 дугаар хорооны Засаг дарга А.Эрдэнэсайхан, 15 дугаар хорооны Засаг дарга З.Ариунжаргал нарыг Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдэгээр шагнаж, урамшуулав.
