НЦГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн тусгай дугаарын 102 утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага 4881 удаа хандсанаас гэмт хэрэг зөрчлийн 1606, зам тээврийн ослын 251 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнд: бусдын биед гэмтэл учруулах 6, бусдын эд хөрөнгийг хулгайлах 12, дээрэмдэх 1, танхайрах 6, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 13 гарч 19 хүн гэмтэж, осол 12 бүртгэгдсэн байна.