MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МЭНДЧИЛГЭЭ

    МЭНДЧИЛГЭЭ

    2015-10-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Нийслэлийн ууган дүүргүүдийн нэг, бүтээгч үйлдвэрлэлийн эздийн нутаг, Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, Хан-Уулын хормой Хатан туулын хөвөө түшин налайж суугаа ахмад буурал өндөр настнууд, хийж бүтээх, сурах мэдэхийн их тэмүүллээр гялалзаж яваа залуучууд, бидний ирээдүй хойч болсон хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэе.

    Улаанбаатар хотын мааньанхны иргэд нь ажилчид байлаа. Тэдний ажилсаг гар, уйгагүй хөдөлмөр, эх оронч сэтгэл зүтгэл, хөлс хүчээр Нийслэл маань өнөөгийн өнгө төрхөө олсон төдийгүй, бидний амьдран суугаа Хан-Уул дүүргийн маань шав, суурь бий болж, тэр л үеэсХан-Уул дүүрэг маань “Ажилчны” хэмээх сайхан нэртэйгээр үүсэн байгуулагдаж, дүүрэг дүүргээс ялгагдах онцлогууд тэр л үеэс бий болж эхэлсэн түүхтэй.

    Жил ирэх бүр Хан-Уул дүүрэг маань өсөн дэвжиж, хүн ам маань нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөж, иргэдийн  ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл өдрөөс өдөрт сайжирч байна.

    Өнөөдөр, Хан-Уул дүүрэг маань түүхт 50 жилийнхээ хугацаанд хүн амын хувьд 5.8 дахин, өрхийн хувьд 6 дахин өсч, 140 мянгуулаа 16 хороонд ажиллаж, амьдарч байна.Мөн дүүрэгт маань 8400 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд, 52000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж 664.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэлийн нийт аж үйлдвэрлэлтийн 10.6 хувь, нийт борлуулалтын 8.7 хувийг эзэлж байна.

    Хан-Уулчууд бид хөгжил, бүтээн байгуулалтынхаа ажилчин нь байж өнөөдөр ч нийслэл төдийгүй улсдаа томоохонд тооцогдох бүтээнбайгуулалтыг хийсээр байна. Тухайлбал:

    Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Богд уулын зам, Чингисийн өргөн чөлөө, Яармаг-Нисэхийн зам, Био-Шувуун фабрикийн зам, Өлзийт -Шувуун фабрикийн зам, Ажилчны зам, Дунд голын зам, Яармагийн хос гүүр, Хос гүүрнээс ТЭЦ-3-ийн баруун хойд уулзвар хүртэлх зам, Дунд голын замыг нарны замтай холбосон зам зэрэг дүүргийн гол ачаалалтай нийт 80 орчим км магистрал замыг өргөтгөн шинэчилж, шинээр байгууллаа. Мөн дахин төлөвлөлт, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон томоохон ажлуудыг хийж хэрэгжиж байгаад иргэд талархан хүлээж авч байна.

    Манай дүүрэг өнгөрөгч 2014 оноос нийслэлд анх удаа хүүхдийгэрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих, авьяас чадварыг нь нээн илрүүлэх, орчин үеийнматериаллаг баазад тулгуурлан хичээлийг сонирхолтой хэлбэрээр зааж сургахад зориулан 1.1 тэрбум төгрөгийн төсөв бүхий “Хүүхдэд-ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхдэд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дүүргийн бүхий л өрх, цаашлаад иргэн бүрт  үзүүлж буй төрийн бодитой оролцоо юм. Хүүхэд эрүүл, аюулгүй бол тэнд аз жаргал байна, хүүхэд сурч боловсорч, хүмүүжиж байвал тэнд Монголын баялаг байна гэж бид үздэг.“Хүүхдэд-ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хувьд хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил гэсэн 2 дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

    Эрхэм хүндэт Хан-Уулчууддаа дүүргийнхээ 50 жилийн ойн баярын гал халуун мэндийг дахин хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

    Description: http://khanuul.mn/Data/uploads/editorimages/%D0%97%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3%20%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%20%D0%B3%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD%20%D2%AF%D1%81%D1%8D%D0%B3%20%20%D0%96.%D0%93%D0%B0%D0%BD%D1%85%D1%83%D1%8F%D0%B3.png

    ЗАСАГ ДАРГА  Ж.ГАНХУЯГ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!