MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » “ЦАГААН СУВАРГЫН ЗЭС-МОЛИБДЕНИЙН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР” БОЛОН “ХӨХ ЦАВЫН ЦЕМЕНТ-ШОХОЙН ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    “ЦАГААН СУВАРГЫН ЗЭС-МОЛИБДЕНИЙН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР” БОЛОН “ХӨХ ЦАВЫН ЦЕМЕНТ-ШОХОЙН ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    Мэдээ 2015-10-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар 2015 оны 10 дугаар сарын 13-ны энэ өдөр гарын үсэг зурлаа.

    Тус гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдаж буй анхны гэрээ бөгөөд Засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэр юм гэж Уул уурхайн сайд Р.Жигжид онцоллоо.

    Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 молибдений баяжмал үйлдвэрлэнэ. Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар ашиглана. Төсөлд нийт 1.031 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үлдэгдэл 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр  ажиллаж байгаа ажээ.

    Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно.

    Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ба бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгсөн байна. Мөн мега төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлтийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллахаар гэрээнд тусгагджээ.

    Энэ өдөр байгуулагдсан хоёр дахь гэрээ нь “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байлаа. Тус гэрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МАК Цемент” ХХК-ийн захирал Б.Баттулга, “Монголын алт” ХХК-ийн  ерөнхийлөгч Б.Нямтайшир нар гарын үсэг зурлаа.

    Тус төслийн хөрөнгө оруулагч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид төслийг “Монголын алт” ХХК-ийн 100%-ийн охин компани болох “МАК Цемент” ХХК хэрэгжүүлнэ.

    Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.долларыг төвлөрүүлэх бөгөөд 480 монгол иргэдийг ажлын байраар хангах юм. Түүнчлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэгийг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ба бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгсөн байна. Мөн төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлтийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллахаар гэрээнд тусгагджээ.

    “2013 оны сүүлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар анх удаагаа үндэсний үйлдэрлэгчидтэй хийх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хоёр гэрээ нийтдээ 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдсан гэрээ юм. “Монголын алт” ХХК-ийн хийж буй болон цаашид хийх хөрөнгө оруулалт, түүний зохицуулалт нь Монгол Улсын эрх ашиг, эдийн засгийн хөгжилд бодитой үзүүлэлтийг бий болгох чадвартай гэж итгэж байна Эдгээр гэрээг үзэглэснээр үндэсний үйлдвэрлэгчдэд зөвхөн Цагаан суварга, Хөх цавын цемент шохойн үйлдвэрээр тогтохгүй бусад үйлдвэрлэгчид, гаднын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай гэрээ байгуулах боломжийг нээж байгаа. Эдгээр төсөл хэрэгжиж, хоёр үйлдвэр ашиглалтад орсны дараа манай улсын төсөвт урт хугацаанд найдвартай, орлого бүрдүүлэх боломж бий болно. Урьдчилсан тооцооллоор жилд дунджаар 500-гаад тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх боломж нээгдэнэ” гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.

    "2013 онд Хөрөнгө оруулалтын тухай анхны хууль гарсан. Энэ бол дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид аль аль нь эрх тэгш байх нөхцөлтэй хууль. Энэ хуулийн дагуу анхны хоёр гэрээнд “Монголын алт” компани гарын үсэг зурсандаа баяртай байна. “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр”-ийн эхний хэсгийг ирэх оны зургадугаар сард, “Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр”-ийг 2018 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж тус компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана

    2026-05-16 14:29:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МАХНЫ ҮНИЙГ БОГИНО ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

    2026-05-15 19:26:00

    Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа

    2026-05-15 14:02:00

    Ерөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана

    2026-05-14 19:58:00

    Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа

    2026-05-13 17:37:00

    Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулна

    2026-05-13 15:05:00

    Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

    2026-05-12 16:16:00

    Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна

    2026-05-11 16:35:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана
    2026-05-16 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МАХНЫ ҮНИЙГ БОГИНО ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
    2026-05-15 19:26:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15 14:02:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана
    2026-05-14 19:58:00
    Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа
    2026-05-13 17:37:00
    Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулна
    2026-05-13 15:05:00
    Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа
    2026-05-12 16:16:00
    Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    2026-05-11 16:35:00
    Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
    2026-05-11 14:56:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!