MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тайлбар хийлээ

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тайлбар хийлээ

    Мэдээ 2015-10-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн асуудалтай холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар хийлээ.

    Иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээллийг 2014 оны 12 дугаар сарын 8-нд гаргасан. 2015 оны 09 дүгээр сарын 09-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” асуудлыг хэлэлцээд зөрчсөн тухай 11 дүгээр дүгнэлт гаргасан. Энэ бол 10 сар үргэлжилсэн цэцийн маргаан гэсэн тайлбарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хийлээ.   

    Цэцийн энэ дүгнэлтийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажлын хэсэг гаргах санал тавьж, “Хөрөнгө гаргах тухай” 3асгийн газрын 357 дугаар тогтоолын талаар шалгалт явуулъя, Үндсэн хуулийн цэцэд мөнгө өгсөн юм шиг байна гэдэг асуудлыг ярьсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн цэцэд авлига өгсөн байна гэж ярьсан байна. Энэ тухайд С.Баярцогт,

     2015 оны зургадугаар сарын 11-ний өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн. Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлж, хуралдаанаар хэлэлцээд 2015 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар 49 дүгээр тэмдэглэл гарсан. Тэмдэглэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд албан бичгээр хүргүүлж, наймдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Ерөнхийлөгийн зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоол есдүгээр сарын 7-нд гарсан.

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2016 оны нэгдүгээр сарын 13-нд болно, ойн арга хэмжээ хоёр жил дамжин бэлтгэгдэнэ. Зарим арга хэмжээ нь 2015, ихэнх нь 2016 онд санхүүжихээр төлөвлөгдсөн байсан гэсэн тайлбарыг тэрээр хийлээ.

    Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигийн төсөл, танилцуулга, арга хэмжээний хөтөлбөр, хэдий хугацаанд ямар байгууллага хариуцаж зохион байгуулах болоод ямар зардал гаргах зэрэг баримт танилцуулгыг хэвлэлийнхэнд үзүүллээ.  Нийт дүнгээрээ 933 сая 960 мянган төгрөгийн арга хэмжээг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Шинжлэх ухааны академи, Их засаг олон улсын их сургууль, УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, БСШУЯ, БОНХАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг олон байгууллага оролцож, хариуцан хийх ажлууд байгаа. Эдгээрээс энэ жилд хийх зайлшгүй шаардлагатай таван асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд гишүүд энэ жилд гурвыг нь санхүүжүүлж зохион байгуулъя, бусад арга хэмжээг нь 2016 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан ч одоогоор нэг ч төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байгаа гэлээ.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би есдүгээр сарын 6-нд С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Маргааш нь Засгийн газар хуралдаад Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулан Цэцэд 300 сая төгрөг шилжүүлжсэн” гэж ярьсантай холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэлэхдээ,

    Есдүгээр сарын 6 ням гариг буюу амралтын өдөр. УИХ нэг ч удаа амралтын өдрөөр хуулийн төсөл хүлээж авч байгаагүй. Засгийн газрын хуралдаан даваа гаригт хуралддаг жишгээрээ есдүгээр сарын 7-нд хуралдсан. О.Баасанхүү гишүүн УИХ-ын гишүүний нэр хүндийг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэсгүй зүйл ярьж, худлаа мэдээллийг зориуд тарааж байна гэж С.Баярцогт сайд ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    2025-12-05 16:49:00

    Танилын бараа, онцгой шугам гэх авлига, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг Ерөнхий сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа

    2025-12-05 16:00:00

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ

    2025-12-03 15:57:00

    Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ

    2025-12-02 19:40:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай

    2025-12-02 18:59:00

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

    2025-12-02 16:19:00

    Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна

    2025-11-29 17:40:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын асуулгын цагт оролцож, “Амьжиргааны өртөг” сэдвээр мэтгэлцээн өрнүүллээ

    2025-11-28 18:34:00

    Шинэ мэдээ

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    Танилын бараа, онцгой шугам гэх авлига, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг Ерөнхий сайд Г.Занданшатар хатуу анхаарууллаа
    2025-12-05 16:00:00
    Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
    2025-12-03 15:57:00
    Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
    2025-12-02 19:40:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай
    2025-12-02 18:59:00
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа
    2025-12-02 16:19:00
    Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна
    2025-11-29 17:40:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын асуулгын цагт оролцож, “Амьжиргааны өртөг” сэдвээр мэтгэлцээн өрнүүллээ
    2025-11-28 18:34:00
    Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
    2025-11-28 11:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!