2015 онд Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсны түүхт 50 жилийн ой тохиож иргэдийнхээ эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө онцгой анхаарч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүллээ.
Хагас зуун жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн хойч үеийнхээ ирээдүйн сайн сайханы төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэнүе үеийн ахмадууд, азай буурлууддаа ахмадын баярын мэнддэвшүүлж, дүүрэг, хорооныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа үргэлжид үнэтэй хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Дүүргийн зүгээс ахмадуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цаашдаа оновчтой, шийдвэртэй бүтээлч алхамуудыг хийх болно
Төр түмнийхээ түшиг болсон ахмадууд Та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.