Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албанаас сургалт зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь Шилэн дансны тухай хууль болон түүний хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаархи мэдээллийг өгөхөд оршсон.
Мөн Засгийн газрын 311 дүгээр тогтоол, хэрэгжилт, гарч буй зөрчил дутагдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус албаны дарга Ө.Мөнгөнцэцэг өгсөн юм.
Сургалтад дүүргийн ерөнхий боловсролын 20 сургууль, 29 цэцэрлэг, 25 өрхийн эрүүл мэндийн төвүүд зэрэг нийт 74 байгууллагын захирал, эрхлэгч, дарга, нягтлан бодогч нарын 120 гаруй хүн хамрагджээ.
