Өнөөдөр Хан-Уул дүүргийн ЕБС-иудын 2015-2016 оны хичээлийн жилийн удирдах ажилтнуудын анхдугаар уулзалт-зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөн 115 дугаар сургууль дээр болж байгаагаараа онцлог юм. Учир нь 115 дугаар сургууль нь дүүргийн лабортори сургууль юм байна. Энэхүү уулзалт зөвлөгөөн нь ЕБС-иудын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 15 сургуулийн 50 гаруй удирдах ажилтнууд оролцож байгаа аж. Уулзалтын гол зорилго нь энэ хичээлийн жилийн ерөнхий төлөвлөвлөгөөг боловсруулж, сургалтын чанар, ёс зүйг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. Түүнчлэн удирдах ажилтнуудын уулзалт-зөвлөгөөн анх удаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм.