MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Ч.Сайханбилэг КАРЕК-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцлоо

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг КАРЕК-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцлоо

    Мэдээ 2015-09-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлийг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК Азийн хөгжлийн банктай хамтарч Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр КАРЕК-ийн “Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Чуулганд 26 улсын 350 орчим төлөөлөгч оролцож "Зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх" туршлагаа хуваалцаж,  КАРЕК-ийн гишүүн орнууд өөрийн улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа танилцуулж, шинэ бизнес, шинэ хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцэж байна.

    Тус чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг оролцож, КАРЕК -ийн гишүүн орнуудтай хамтран бизнес эрхлэх, олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзах боломжийг Монголын бизнес эрхлэгчид, компаниудад олгох ийм арга хэмжээ зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банк болон оролцсон бүхий л хүмүүст талархлаа илэрхийллээ.

    Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК) бол энэ бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийг дэмжих, ялангуяа, ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөтөлбөр юм. Гишүүн орнуудын хувьд хөтөлбөрт хамрагдсанаар бусад орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулах нөхцөл боломж бүрдэж байна. Монгол Улс энэ хөтөлбөрийг эхнээс нь идэвхтэй дэмжиж оролцож ирсэн гэлээ.

    Азийн хөгжлийн банк сүүлийн 25 жилийн хугацаанд манай улсын хөгжлийн гол түнш байж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллаж ирсэн. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, тус хөтөлбөрийн гишүүн орнууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байна. Монгол Улс эдийн засгаа бэхжүүлэхийн төлөө үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Олон төсөл хөрөнгө оруулагчаа хүлээж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

    Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, хамтран ажиллах боломж, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар ажиллаж буй. Ийм боломж нөхцөлийг бүрдүүлэх нь манай улсын хөгжлийн гол тулгуур гэдгийг Ерөнхий сайд онцлоод хамтран ажиллахыг урьж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА

    2026-03-07 12:07:00

    Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ

    2026-03-06 15:43:00

    Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа

    2026-03-05 18:40:00

    Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ

    2026-03-05 15:38:00

    Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо

    2026-03-04 15:37:00

    Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ

    2026-03-03 12:13:00

    Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

    2026-03-02 11:30:00

    Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв

    2026-03-01 19:46:00

    Шинэ мэдээ

    Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
    2026-03-07 12:07:00
    Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ
    2026-03-06 15:43:00
    Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа
    2026-03-05 18:40:00
    Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
    2026-03-05 15:38:00
    Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо
    2026-03-04 15:37:00
    Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ
    2026-03-03 12:13:00
    Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
    2026-03-02 11:30:00
    Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв
    2026-03-01 19:46:00
    Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав
    2026-02-25 15:07:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!