Монголын хүүхдийн спортын V их наадам амжилттай зохион байгууллагдаж өндөрлөлөө. Бүтэн найман өдрийн турш Улаанбаатарчуудыг спортоор амьсгалуулж, ялалтын цуурай, хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг дор ялалт ялагдлыг дэнслэн агшин бүрт хүн бүхнийг догдлуулсан гайхамшигт өдрүүд ийнхүү өндөрлөсөн юм.
Их наадмын анхан шатанд спортын 42 төрөлд 100,000 гаруй өсвөрийн тамирчин хамрагдсанаас 17 спортын төрөлд 1876 өсвөрийн тамирчид эрхээ авч 147 багц медалийн төлөө өрсөлдлөө. Наадамд багийн дүнгээр нийслэлийн Баянзүрх дүүрэг 21 алт, 19 мөнгө, 20 хүрэл нийт 60 медальтайгаар тэргүүн байр эзэлсэн. Харин Сүхбаатар дүүрэг 17 алт, 15 мөнгө, 23 хүрэл нийт 55 медалиар хоёрдугаар байр, Орхон аймаг 17 алт, 8 мөнгө, 14 хүрэл медальтайгаар гуравдугаар байранд тус тус шалгарсан юм.
Дашрамд дурдахад,наадамд баг тамирчидаа амжилттай бэлтгэн тэргүүлсэн аймаг, дүүргийн Засаг дарга, Биеийн тамир спортын удирдлагуудыг наадмыг зохион байгуулагчдын зүгээс шагнаж урамшуулав гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
