MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Баянзүрх түншлэл-2015” анхдугаар бизнес форум боллоо

    “Баянзүрх түншлэл-2015” анхдугаар бизнес форум боллоо

    2015-09-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төвөөс “Баянзүрх түншлэл-2015” анхдугаар бизнес форумыг өнөөдөр зохион байгууллаа.

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа форумыг нээж хэлсэн үгэндээ “1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар анх Найрамдлын районыг бүсчлэн баталж, өнөөдрийн Баянзүрх дүүргийн хөгжлийн эхлэлийг тавьсан түүхтэй. 50 жилийн түүхийн тэн хагас нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист нийгмийн бүтээн байгуулалтын он жилүүд байсан.

    Түүхт 50 жилийн тал хувь нь зах зээлийн эдийн засагтай Ардчилсан нийгэм байлаа. Хот доторх хот болон хөгжиж буй Баянзүрх дүүргийг манай баг удирдан чиглүүлж, бизнес эрхлэгчид,  төр,  хувийн хэвшлийн хамтын ажиллагааны менежер болон ажиллаж байгаадаа туйлын их талархаж явдаг юм. Дүүргийн нутаг дэвсгэрт нийт 23.321 аж ахуйн нэгж, 2.238 төрийн бус байгууллага, 23төрийн өмчит үйлдвэрийн газар, 12 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 67 шашны  байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Улс эх орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгэн чухал хүчин зүйл бол бизнес эрхлэгчид,  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа билээ. Бизнес эрхлэгчид, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тогтвортой байж, харилцан хүлээх үүрэг нь тодорхой, итгэлтэй байх нь тухайн нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс гэдэгт бид итгэдэг.

    Өнөөдрийн Та бидний оролцох форум нь харилцан яриа ойлголцол дээр суурилсан бизнес эрхлэгчид, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж буй Баянзүрх дүүрэгт итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн сайхан арга хэмжээ болохыг хүсч, хэлэлцсэн асуудлууд, гарсан санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна” хэмээсэн.

    Энэхүү форумд эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Монголын ТХХТ-г дэмжих төвийн гүйцэтгэх захирал С.Бэхбат, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, БНСУ-ын Инчон хотын Донггу дүүргийн Засаг даргын орлогч Пок Жин Пюу, Унгар улсын худалдааны төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Ризак Шандор, “Евро-хан” компанийн төслийн менежер Кожи Сузуки нар форумд хүрэлцэн ирсэн 300 гаруй зочдод илтгэл тавьсан юм.

    “Баянзүрх түншлэл-2015” бизнес форумд “Монгол улсын макро эдийн засаг, тогтвортой бодлого”, “Төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын орчин”, “Төр хувийн хэвшлийн хэлэлцэл”, “БНСУ-ын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн туршлага” зэрэг сэдвийн хүрээнд тавигдсан илтгэлүүдийн дараа нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн.

    Уг форумын гол зорилго нь төр хувийн хэвшлийн хэлцэлийг хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар бизнесийн орчинг сайжруулахад хувь нэмэр оруулах, хувийн хэвшлийг бодлого шийдвэр боловсруулах үйл явцад оролуулах механизмыг дүүргийн түвшинд бүрдүүлэхэд оршлоо.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ

    2020-06-22 06:02:59

    Өгөөмөр нийслэлчүүд арга хэмжээнд идэвхтэй оролцоорой

    2020-06-08 05:41:41

    БЗД:Авто замын нөхөөсийн ажлыг хийлээ

    2020-05-21 07:22:42

    БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

    2020-05-18 08:59:14

    Эрхэм татвар төлөгч танд ''Татвар төлөгчдийн өдөр''-ийн мэндийг хүргэе!!!

    2020-05-05 07:38:59

    Нөөцийн махны худалдаа маргаашнаас эхэлнэ

    2020-05-01 06:17:39

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү

    2020-04-28 03:53:35

    Баянзүрх дүүрэг ‘’Улсын аварга тариаланч’’-тай боллоо

    2020-04-27 08:44:42

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!