Нийслэлийн Насан туршийн боловсролын төвүүдийн багш нарыг чадавхижуулах сургалт Төв аймгийн Сэргэлэн суманд 2015 оны 09 дугаар сарын 10-11-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтанд Насан туршийн боловсролын үндэсний төв, Улаанбаатар хотын Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд, Төв аймгийн Насан туршийн боловсролын төвийн нэгжийн захирал, Нийслэлйин Албан бус-Насан туршйин боловсролын төвийн захирал, багш, арга зүйч нар нийт 114 хүн оролцсон байна.
Орон нутгийн НТБ-ын төв, нэгжийн боловсон хүчинг чадавхижуулах зорилготой тус сургалтанд НТБҮТөвийн захирал Л.Болортунгалаг, БСШУЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн Л.Отгонсүрэн, МУБИС-ийн НТБ-ын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэцэцэг нар оролцлоо. Сургалтаар мэтгэлцээний арга, илтгэх урлаг, багшийн хөгжил, насан туршийн боловсролын 5 чиглэлийн хүрээнд чадваржуулах сургалтууд явагдснаар нэгдсэн ойлголт ажлын чиглэлээ төлөвлөх чадвартай болсон юм.