Нийслэлийн засаг даргын 2015 оны "Хүн амын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх" ажлыг эрчимжүүлэх тухай " А/645 дугаар захирамж, ХУДүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/256 дугаар захирамжийн дагуу "Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ" үзүүлэх сургуулилт Яармагийн пост дээр нийслэлийн хэмжээнд болж өнгөрлөө. Дадлага сургуулилтад нийт долоон байгууллагын 107 албан хаагч, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, дадлага сургуулийн явцыг шуурхай штабын байранд шууд дамжуулалтын тоног төхөөрөмжөөр дамжуулан амжилттай зохион байгуулсан аж.